“Хөнгөн атлетик бол зөвхөн спортын бус эрүүл мэндийн хатан хаан” хэмээн өгүүлсэн улсын 24 удаагийн аварга, спортын мастер Батхүүгийн Вандан-Очиртой ярилцлаа.
Архангай аймгийн Хангай сумын харьяат түүний 1985 онд таван км-ийн зайд 14 минут, 32 секунд гүйж шинэчилсэн улсын дээд амжилтыг 28 жилийн дараа Гавьяат тамирчин Б.Сэр-Од ахиулсан юм. Өдгөө 60 настай тэрбээр ДАШТ-ий мөнгөн медальт, Афины паралимпэд V байрт шалгарсан Гавьяат тамирчин Ж.Лхагважав, дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт Мөнхбат тэргүүтэй олон шилдгийн багш юм.
Паралимпийн наадамд гурав, дэлхийн наадамд хоёр, Азийн дэвжээнд дөрвөн удаа тамирчдаа сойсон түүнийг хөнгөн атлетикийн шилдэг тамирчин, дасгалжуулагчаас гадна Монголын пара хөнгөн атлетикийн холбоо (МПХАХ)-ны анхны ерөнхийлөгч, дасгалжуулагч байснаар нь хүмүүс мэднэ.
Бүхий л амьдралаа спорттой холбож яваа Б.Вандан-Очир МПХАХ-ны ерөнхийлөгчөөр найм, ерөнхий нарийн бичгийн даргаар долоон жил ажилласан юм. Нас бол тоо гэдгийг амжилтаараа, амьдралынхаа замналаар баталж яваа тэрбээр өдгөө хэт холын зайд хурд сорин, 255 км-ийн зайн уралдаанд ахмад тамирчидтай бус, тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлддөг.
-Хөнгөн атлетикаар тууштай хичээллээгүй, цэргийн сургуулийн сонсогч байхдаа Бүх ард түмний спартикиадад түрүүлж, шуугиулснаар тань олон хүн бахархдаг юм билээ. Энэ спорттой амьдралаа холбох, амжилт гаргана гэх итгэлийн эхлэл нь тэр тэмцээн байв уу?
-Тийм шүү. УАШТ-д найман жил дараалан түрүүлсэн Ч.Найдан тэргүүтэй шилдгүүдийг ардаа орхин алтан медаль хүртсэндээ их урамшсан. Нөгөө талаар хөдөөний эгэл боргил орчинд өсөн, өлчир чийрэг болж торнисон минь тамирчин болоход их нөлөөлсөн юм. Хөдөөний ажил барагдах биш.
Хурга, ишиг хариулан, адуу малын араас дэгдэж, аав, ээжийнхээ гарын үзүүрт нэмэр болдог байв. Нутгийн хөгшчүүд “За, миний хүү дэгдчих” гээд л хөөргөдөг байсан сан. Тэр бүхэн надад дасгал, спортын суурь болсон юм билээ. Ер нь өглөө бүр гүйдэг маань багаас төлөвшсөн дадал.
ОХУ-д Цахилгаан техникийн сургуулийг засварчин мэргэжлээр төгсөн, эх орондоо ирээд хуучнаар НАХЯ-ны Төрийн тусгай хамгаалалтын газарт ажилласан юм. Дараа нь Цагдаагийн дээд сургууль (Өнөөгийн Хууль сахиулахын их сургууль)-д сурав аа. Оюутанд хичээл ном, шалгалт шүүлэг гээд чөлөөт цаг хомс. Цэргийн сургуульд бүр ч хэцүү.
Би өдөр бүр шөнийн 03.00 цагт босон орос хэл, хичээлээ давтчихаад гүйдэг байлаа. 40 ширхэг жижигхэн чулуу атган, сургуулийнхаа биеийн тамирын талбайг тойрно. Нэг тойрохдоо нэг чулуу хасаад л. Тэгж 40 тойрог гүйхэд 06.00 цаг болж, хичээл эхлэхэд бүх юмаа амжуулчихсан, жин тан байдаг байлаа. Өөрийгөө ялах зорилгоор хөнгөн атлетикийг сонирхдог байснаас биш, тэмцээнд оролцох, мэргэжлийн тамирчин болох талаар бодох сөхөө байгаагүй ээ.
Тэгж байтал “Хүч” нийгэмлэгээс Бүх ард түмний спартикиадын таван км-ийн зайн уралдаанд намайг оролцуулах тушаал буулгалаа. Хурд сорихгүй бол бангадуулна, өрсөлдөхөөс өөр аргагүй. Тэгээд тэмцээнд оролцох гэтэл гүйлтийн зориулалтын өмсгөл олддоггүй ээ. Сонсогчдод хавар тараадаг шорт өмсөөд л уралдаж билээ.
-Тэмцээнд зориулан тусгай бэлтгэл хийж амжсан уу?
-Амжаагүй ээ. Амжилт гаргана, медаль хүртэнэ гэж ч бодоогүй. Өрсөлдөөд үзье гээд л оролцсон хэрэг. Уралдааны өмнө Энхбаяр багш “За, бие халаалтаа сайн хий. Амжилт гаргах, эсэх нь хамаагүй. Сургуулийнхаа, хууль, хүчнийхний нэрийг гаргах нь чухал. Тэр зогсож байгаа хүн бол Монголын хамгийн шилдэг тамирчин Найдан, хажуу дахь нь хоёр номерын гүйгч Батмөнх” гэхээр нь тэдэн рүү харсан ч үгүй “За” л гэсэн.
Надад ямар шилдгүүдтэй өрсөлдөнө гэх бодол, төсөөлөл байсан биш. Өөрийгөө голон, дээд газрын тушаалыг биелүүлэн, оролцож л байвал болоо гэж бодохгүй юу. Өмнө нь ганц ч тэмцээнд өрсөлдөж үзээгүй “битүү морь” л очсон юм. Бүх зүйл цоо шинэ. Тэгээд гараанаас гарлаа. Өнөө хоёр чинь цахилаад алга болдог юм байна. Уралдааны замын талаас урагш ахисаар тэднийг гүйцээд очлоо шүү. Сүүлийн тойрогт хөл хөнгөн, цуцаж байгаа шинж алга, өнөө хоёрыг гүйцчихмээр санагдаад болдоггүй. Тэгэхээр нь хамаг эрчээрээ, нүдээ аниад л зүтгэтэл түрүүлчихдэг байгаа.
-Монголын шилдгүүд, шигшээ багийн тамирчид жирийн нэг сонсогчид гүйцэгдэнэ гэж таамаглаагүй биз. Та ёстой од болсон уу?