Мэдээлэл, Харилцаа холбооны салбарын тэргүүлэгч Мобиком Корпораци нь “Ази Номхон далайн орнуудын сүлжээ мэдээллийн төв” APNIC болон “Домэйн нэр болон дугаарлалтыг хариуцах Интернэт корпораци” ICANN байгууллагуудтай хамтран “Програм хангамжид суурилсан сүлжээ”/Software Defined Network/ болон “Домэйн нэрийн систем, түүний нууцлал”/DNS\DNSSEC/ сэдвээр 2018 оны 4 дүгээр сарын 9-12-ны өдрүүдэд сургалт зохион байгуулах гэж байна.
Мобиком Корпораци нь салбарынхаа мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, харилцагчдадаа орчин үеийн мэдлэг, мэдээллийг түгээхэд үргэлж анхааран ажилладаг бөгөөд энэ төрлийн албан ёсны цуврал сургалтуудыг 2010 оноос зохион байгуулсаар ирсэн билээ.
Тус корпорациас өмнө нь зохион байгуулж байсан Internet Resourse Management (IRM)-2010, DNS/DNSSEC-2011, IPv4/IPv6 BGP Routing-2012 сургалтуудад 50 гаруй компанийн 120 орчим инженер техникийн мэргэжилтнүүд хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэн, мэргэжлийн Олон Улсын батламжийг гардан авсан юм.
“Програм хангамжид суурилсан сүлжээ” IP болон MPLS сүлжээг хариуцан ажилладаг техикийн мэргэжилтнүүдэд голчлон чиглэж мэдлэг мэдээлэл өгөх бөгөөд програм хангамжид суурилсан сүлжээний үр нөлөөг таниулах зорилготой.
Энэ удаагийн сургалтын хүрээнд:
- Introduction to and architectural frameworks for SDN
- OpenFlow
- OpenDaylight
- Mininet
- Segment routing
- BGP Egress Peer Engineering
- Segment routing interworking with LDP гэсэн агуулгаар мэдлэг олж авна.
Мөн уг сургалтад оролцохоор бүртгүүлж, эрхээ авсан байгууллага хувь хүмүүс ICANN-DNS/DNSSEC сургалтад давхар хамрагдах эрхтэй болох юм.
DNS/DNSSEC сургалт нь сүлжээний инженер болон систем администраторуудад зориулсан сургалт бөгөөд сургалтаар:
- DNS Protocol Vulnerabilities
- DNS Security concepts
- Transaction Signatures (TSIG)
- DNS Security Extensions (DNSSEC)
- Setting up secure zone зэрэг агуулгаар мэдлэг олгоно.
Мэдээлэл харилцаа холбооны салбарт өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэлтэй хувь хүн, албан байгууллагууд 3 дугаар сарын 26-наас өмнө доорх цахим хуудсаар уг сургалтад 20% хөнгөлөлттэй бүртгүүлэх боломжтой.