Залуу дуучин Э.Энхжаргал (Энжи) алдарт бөмбөрчин Билли Харт тэргүүтэй дэлхийд нэрээ дуурсгасан хөгжимчидтэй хамтран Германы "Enja Records" лэйблд жазз цомгоо бичүүлэн гаргасан юм.
Өчигдөр “Mongolian song” цомгийн нээлт Улсын филармонид болж өндөрлөлөө. “Дэнжийн ногоо” дуугаар эхэлсэн тоглолт алга ташилтаар үргэлжилж, үзэгчдэд жазз хөгжмийн шинэ дүр төрхийг харуулсан юм. Уг тоглолтыг амьд хөгжмийн “Jazz Train” хамтлагтай хамтран толилуулсан бөгөөд багштайгаа хамтран хоёр дуу дуулав.
Жазз дуучин, Мюнхен хотын Хөгжим театрын их сургуулийн багш Анне Чиковски “Түүнийг анх манай сургуульд ирэхэд нь ямар содон, гайхалтай хоолойтой юм бэ гэж бодсон. Түүнээс хойш өнөөг хүртэл хамт ажиллаж байна. Бид энэ тоглолтыг тавих гэж маш их бэлтгэсэн. Ялангуяа манай залуу хөгжимчид хөлс, хүчээ шавхан их бэлтгэл хийсэн. Тэд нартаа болон тоглолтын арын албанд ажилласан бүх хүмүүст баярлалаа” гэлээ
С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Энжи “Дэнжийн ногоо” дууг М.Зенкерийн найруулгаар дуулсан нь энэхүү цомгийн үүсгэл болсон юм.
Улаанбаатарын Гёте хөгжмийн танхимыг үндэслэгч Мартин Зенкер өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий хөгжмийн зохиолч, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн эцэг С.Гончигсумлаагийн туурвилыг алдаршуулахаар “Гончигсумлаа төсөл”-ийг эхлүүлсэн.
2015 онд буюу С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Энжи “Дэнжийн ногоо” дууг М.Зенкерийн найруулгаар дуулсан нь энэхүү цомгийн үүсгэл болсон юм.
Цомгийн бүх дуу Монголын суут хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн бүтээлүүд билээ.
“Анх цомог хийх гэж байхдаа их эмээж байсан. Тэр тусмаа С.Гончигсумлаа гуайн дууг дуулна гэдэг аз завшаан байлаа. Түүний дуу Герман, Белги зэрэг гадаад улсуудад алдартай. Одоо миний дуулах дуу бол “Ээждээ” хэмээх сайхан уран бүтээл. Энэ дууг гадны сонсогчид сонсоод үгийг нь мэдэхгүй ч гэсэн сэтгэл нь хөдөлдөг” гэж ярив.
Цомогт:
- Ойн дуу
- Чамайг үдье
- Өргөн хангайн нутаг
- Шинэ жилийн вальс
- Дэнжийн ногоо
- Ээждээ
- Маргааш
- Жаргаах зүрхэн дуунууд багтжээ.
Цомгийн хөгжимчид:
- Билли Харт (бөмбөр, АНУ)
- Мартин Зенкер (контрабасс, ХБНГУ)
- Пол Кирби (төгөлдөр хуур, Их Британи)
- Йоханннес Эндерс (саксафон, ХБНГУ) хамтран ажиллажээ.
Гёте институтээс санаачлан Хөгжим бүжгийн коллежтой (өдгөө Консерватори) хамтран байгуулсан Улаанбаатарын Гёте хөгжмийн танхим (GMUB) нь Монголын анхны жазз хөгжмийн сургалтын төв болсон түүхтэй. Энжи тус танхимын анхны төгсөгчдийн нэг ажээ.
Тэрээр энэ онд Мюнхен хотын Хөгжим театрын их сургуульд жазз дуучны мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж эхлээд буй.
С.Отгонжаргал