Өнгөрсөн ням гарагт Калифорни мужийн Сакраменто хотын цагдаа нар 22 настай залуугийн гар утсыг зэвсэг гэж бодсон учраас 20 удаа гал нээж, амийг нь хөнөөжээ.
Цагдаагийн газарт нэгэн этгээд машинуудын цонх хагалж байна гэх дуудлагын дагуу алба хаагчид Стефон Кларкын гэрийн гадаа ирсэн аж. Энэ үеэр гэрийнхээ хашаа руу үсэрч орсон Кларкыг цагдаа нараас зугтаж байна гэж үзээд араас нь хөөжээ.
Цагдаагийн нисдэг тэрэгний бичлэгт айлын хашаанаас гүйж гарч буй залуу харагдах бөгөөд түүнийг "Дөнгөж сая цонх хагалаад өмнө зүгийг чиглэж байна" хэмээн диспетчер тайлбарлах аж.
Кларк нэг болон гурван ойтой хоёр хүүтэй байсан бөгөөд эмээ нь оршуулгын зардлыг нь олох гэж олон нийтээс тусламж гуйсан байна
Үдшийн 21:30 цагийн үед цагдаа нар түүнийг замд нь тосож барьсан бөгөөд гартаа барьсан зүйлээрээ ямар нэгэн үйлдэл хийх гэж байна хэмээн сэжиглэсэн учраас шууд гал нээсэн байна.
Хоёр цагдаагийн алба хаагч тус бүр арван удаа гал нээжээ. Гал нээхийг сонссон Кларкын эмээ, өвөө хоёр шууд газарт хэвтэж, хэсэг хугацааны дараа хөшгөө нээхэд ач хүү нь газарт хэвтэж байсан аж.
Цагдаа нар түүнийг зэвсэгтэй байсан хэмээн үзсэн боловч дараа нь ямар ч зэвсэг олдоогүй бөгөөд ердөө гар утас л барьсан байжээ. Гэхдээ Сакраменто хотын дарга Даррел Штайнберг “Кларкын үхэлтэй холбоотой асуудалд яаран дүгнэлт хийх хэрэггүй. Бид мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл хүлээх ёстой” хэмээн иргэддээ сануулсан байна.
Тэрээр “Хүний амь эрстэнэ гэдэг аймшигтай зүйл юм. Ийм харамсалтай зүйл болсонд гүнээ харамсаж, түүний гэр бүлийнхэн туулж буй зовлонг төсөөлж ч чадахгүй байна” гэжээ.
Кларк нэг болон гурван ойтой хоёр хүүтэй байсан бөгөөд эмээ нь оршуулгын зардлыг нь олох гэж олон нийтээс тусламж гуйсан байна. Түүний ах 25 настай Стеванте “Гурван настай хүү нь одоо ч гэсэн аав хаана байгаа юм бэ, гэж биднээс асууж байна. Бид зөвхөн шударга ёсноос гадна үнэн мөнийг олоосой гэж л хүсэж, бурханд залбирч байна.
Миний дүү хэзээ ч гэмт хэрэг хийхээргүй, хулгай дээрэмтэй холбогдохооргүй хүн байсан. Цагдаа нарын дүрсэлж байгаа шиг хүн байгаагүй.
Хүүхдүүддээ анхаарал тавьдаг, сайн эцэг байсан. Хэзээ ч хүүхдүүдээ орхиод явах, гэм хийх хүн байгаагүй юм” хэмээн Huffington Post-д ярьжээ.