Дөнгөж сая Монгол Бөхийн өргөөний хаалгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид эвдлэн дотогш нэвтэрлээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Гуравдугаар сарын 20-ны өдрийн захирамжид “Монголын Үндэсний бөхийн холбооны 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан тодорхой үйл ажиллагааг явуулахгүй байхыг Монголын Үндэсний бөхийн холбоонд даалгасугай” хэмээн заасан байна.
Уг захирамжийг МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзанд гардуулсан бол өнөөдөр тус холбооны тэргүүн Р.Нямдоржид гардуулахаар иржээ. Харин Р.Нямдорж захирамжийг хүлээн авахаас татгалзсан учраас ийнхүү хүч хэрэглэх арга хэмжээ авсан талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас мэдээллээ.
Хурлаа зогсоо гэсэн бичиг л байгаа байх гэж бодож байна. Бид зогсоохгүй хурлаа хийнэ. Тийм учраас бичгийг авсангүй.
Түүнд гардуулах гэсэн хоёр захирамжийн нэгд нь гуравдугаар сарын 24-ний өдөр хуралдах гэж байгаа "Их Эе"-ийг хуралдуулахыг хориглосон бол нөгөөд нь гуравдугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Р.Нямдорж МҮБХ-ны тамга, тэмдэгийг хэрэглэхийг хориглосугай" хэмээх захирамж аж.
МҮБХ-НЫ ДЭД ТЭРГҮҮН Д.ДАНЗАН: Р.НЯМДОРЖ БИД ХОЁР АЖЛАА ӨГНӨ
МҮБХ-ны дэд тэргүүнээс юу болсон талаар тодруулга авлаа. Д.Данзан:
"Бид гуравдугаар сарын 24-нд "Их эе"-ийг хуралдуулах гэж байна. Хурлыг хуралдуулахыг зогсоох гэсэн хүчин ажиллаж байна. Тэрэнд нь шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үйлчилж байна ний нуугүй хэлэхэд.
Хурлаа зогсоо гэсэн бичиг л байгаа байх гэж бодож байна. Бид зогсоохгүй хурлаа хийнэ. Тийм учраас бичгийг авсангүй. Тэр бичгийг заавал өгнө гэж бөхийн өргөөнд дайрч орж эвдэж байна.
Авахгүй гэвэл алж байгаад өгөх юм уу гэж бид асуулаа. Бид авахгүй гэж хэлсэн. Тэд өгөх гэлээ. Тэгээд протоколдоо тэмдэглээд болох юм биш үү гэлээ.
Тийм протокол хийж аваад тэд явлаа" гэв.
Тэрбээр цааш нь "Ямар хариуцлага хүлээлгэмээр байна бид хүлээнэ. Шоронд хийвэл хий. Олон жил энэ хурлыг хийлгэхгүй байна. Бөхчүүдийн 70-90 хувь нь хурлаа хийх хүсэлтэй байна. Мандатаа авчихлаа.
Бид ингээд ажлаа өгөх гэж байна. Р.Нямдорж /МҮБХ-ны тэргүүн/, Д.Данзан хоёр эргэж суух гээд байна гэж айгаад байгаа юм уу мэдэхгүй. Төлөөлөгчдийнхөө дундаас хүнээ дэвшүүлээд, суух нь суугаарай" гэлээ.
Бөхийн өргөөний хаалганы гадна "Гуравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл Бөхийн барилдаан, урлаг соёлын үйл ажиллагаа явагдахгүй" хэмээх зарлал наажээ.