Гуравдугаар сарын 9-нөөс эхлэн “Хархорин АЗЗА” ТӨХК улсын болон орон нутгийн чанартай авто зам дагуух үхсэн малын сэг, зэмийг зайлуулах, устгах ажлыг хийж байна.
Тодруулбал, Хархорин сумын онцгой комиссын шийдвэрээр сумын төв орчим болон Хархорин-Хужирт, Хархорин-Өгий нуур, Хархорин-Архангай, Хархорин-Элсэн тасархай чиглэлд дээрх ажлыг өнөөдрийг хүртэл хийж байгаа аж.
Зөөвөрлөх ажилд нийт 1400 литр дизель түлш зарцуулсан бөгөөд тус суманд түлшний үнэ литр нь 2150 төгрөг байна
Малчид цас ихтэй байгаагаас үхсэн малаа зам дагуу таарсан газраа хаях үзэгдэл их байгаа аж. Зөвхөн зам дагуу бус сумын төвд хүртэл үхсэн малын сэг зэмээ хаях тохиолдол гарчээ.
Устгалын ажилд зургаан хүн, гурван машинтайгаар ажиллаж буй бөгөөд энэ хугацаанд 320 тоноо малын сэгийг зөөвөрлөн, устгалд оруулсан байна.
Зөөвөрлөх ажилд нийт 1400 литр дизель түлш зарцуулсан бөгөөд тус суманд түлшний үнэ литр нь 2150 төгрөг байгаа аж. Өөрөөр хэлбэл зөвхөн түлшний зардалд гурван сая орчим төгрөг зарцуулаад байгаа юм байна. Сумын төвд малын сэг зэм хаясан тохиолдолд Зөрчлийн хуулиар 30 мянган төгрөгийн торгуультай. Гэвч тэр бүр эзэн нь олдохгүйн улмаас хариуцлага хүлээлгэж чаддагүй аж.
Үхсэн малын сэг зэм нь элдэв халдварт өвчин тараах эрсдэлтэй байгаа тул малчин айл өрхүүд малынхаа сэг зэмийг зам дагуу болон ил задгай зориулалтын бус газар хаяхгүй байх, хогийн нэгдсэн цэгийн хашаанд оруулан хаяж хариуцлагатай байхыг сумын онцгой комиссоос уриалжээ.