“Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхай 2018” хуралд ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд оролцож илтгэл тавилаа. Тус компани гадаад (БНХАУ-ын Чалко компанийн 250 сая ам.доллар), дотоод (Хөгжлийн банкны 150 сая ам.доллар) зээлээ барагдуулжээ. Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын зээл авсан бөгөөд үлдсэн 50 сая ам.долларыг удахгүй барагдуулна гэв.
ЭТТ-н дийлэнх хувьцааг төр эзэмшдэг, улс төрөөс хэт хараат, засаглал нь ил тод биш, гол худалдан авагч болох Хятадын тал улстөрийн зарим асуудалд эмзэг хандан, хилээ хаадаг гэх мэт олон шалтгаанаар гаднын хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.
Иймд дэд бүтцийн төслүүдээ эхлүүлэх, үүний тулд гаднаас дахин зээл авахаар төлөвлөж байна.
ЭТТ ХК-ИЙН ТООН МЭДЭЭЛЛҮҮД
- 7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй.
- Нийт 8 лиценз эзэмшдэг. Эдгээрийн 4 буюу Цанхийн ордын нөөцөө олон улсын ЖОРК стандартаар үнэлүүлжээ. Ингэхэд зөвхөн Цанхийн ордыг 5 тэрбум ам.доллар гэж үнэлсэн.
- Энэ онд 10 сая тонн нүүрс экспортолно. Үүнээс 3 сая тонныг нь худалджээ.
- Энэ оны борлуулалтын орлого 700 сая, цэвэр ашиг 300 сая ам.доллар байна гэж төлөвлөсөн.
ЖОРК стандартын үнэлгээнд тулгуурлан тус ХК ойрын хугацаанд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө төвлөрүүлэн, томоохон төслүүдээ эхлэхээр зэхэж байна.

Энэ онд багтаан Хөрөнгийн зах зээлд IPO гарган, хөрөнгө татан төвлөрүүлэхийн тулд дараах бэлтгэл ажлыг хангаж байна.
Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 9003 стандартыг нэвтрүүлнэ. Тус компанийн 65.2 хувийг (9.7 тэрбум ширхэг) төр, иргэд 14.75 хувийг нь буюу 2.2 тэрбум ширхэг хувьцаа, ААН-үүд 0.05 хувийг тус тус эзэмшдэг.
Компанийн нийт хувьцааны 20 хувийг олон нийтэд санал болгоно.
Тэрхүү хөрөнгөөр дараах ажлуудыг хийнэ:
- Хэрлэн голын урсцад тохируулга хийх замаар Таван толгойн бүлэг ордын усан хангамжийг сайжруулна. Үүний тул Загийн усны хоолойгоос ус татна.
- ТТ ЦС-д нүүрс нийлүүлнэ.
- Нүүрсээ түүхийгээр нь гаргадаг тул нүүрс баяжуулах үйлдвэр барина.
- Ашиглалтын зардлаа бууруулахын тулд хөрс тээвэрлэх,5 км урт конверийн систем нэвтрүүлнэ. Судалгаа дууссан, хамтран ажиллах компаниудаа шалгаруулна.
- Уурхайгаас урд хил хүртэл зэрэгцээ, 265 км авто зам барина.
- Төмөр зам барих ажлыг эхлүүлнэ.

Саяхан Канадад болсон, олон улсын уул уурхайн үзэсгэлэнд (PDAC) УУХҮЯ-ны удирдлагууд болон Эрдэнэс Монгол, ЭТТ компанийн удирдлагууд оролцоод ирсэн юм. Энэ үеэр ЭТТ-н 20 хувийг гаднын хөрөнгийн биржид санал болгох төслөө танилцуулсан ч хөрөнгө оруулагчдын анхаарлыг төдийлөн татаж чадаагүй. Учир нь ЭТТ-н дийлэнх хувьцааг төр эзэмшдэг, улс төрөөс хэт хараат, засаглал нь ил тод биш, гол худалдан авагч болох Хятадын тал улстөрийн зарим асуудалд эмзэг хандан, хилээ хаадаг гэх мэт олон шалтгаанаар гаднын хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа юм.
Төгсгөлд нь хэлэхэд "Эрдэс баялаг, уул уурхай 2018" чуулганд нийт 100 орчим хүн оролцсоноос 70 орчим хувь нь 10 гаруй орны гадны төлөөлөгч байлаа.