УИХ-ын гишүүн болон Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл хоёр дахь удаагаа тархаад байна. Эхнийх нь 2016 онд тарсан бөгөөд тэр үед С.Баярцогт тайлбар хийж байсан бол энэ удаад мөн хэвлэлийнхэнд хандан тайлбар хийлээ. Ингээд түүний тайлбаруудыг харьцуулан хүргэж байна.
Үйл явдал |
Он, сар |
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд |
2004-2006 |
С.Баярцогтын оффшор дансанд мөнгө орсон |
2008 оны есдүгээр сарын 30 |
С.Баярцогт Оюутолгойн гэрээний үйл ажиллагаанд оролцож эхэлсэн |
2009 оны долоодугаар сар |
Оюутолгойн гэрээ зурагдсан |
2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр |
АТГ С.Баярцогтыг оффшор данстай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн |
2013.06.21 |
Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон |
2014.3.12 |
С.Баярцогтын оффшор компанийг татан буулгасан |
2013.07.09 |

2016 ОНЫ ТАЙЛБАР
2016.06.09-нд Ийгл тв-д өгч байсан ярилцлагаас хүргэж байна.
С.Баярцогт:
Би алдаа гаргаж, Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ компанийг оруулаагүй. Учир нь тэр компани үйл ажиллагаа явуулаагүй, орлогогүй байсан юм.
Компани хэрхэн байгуулагдсан талаар: 2006-2008 оны үед эдийн засаг өсөлттэй байсан. Манай найз нарын компаниуд ашигтай ажилласан. Тухайн үед барууны банкуудаас мэргэжилтнүүд ирж “илүүдэл орлогоо ийм байдлаар ашиглаж болно” гэж ярьж байсан. Энэ компанийн дансан дээр байгаа мөнгө нь монгол төгрөгөөр 3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө байгаа.
2008 оны тавдугаар сард өөрийн нэр дээрээ байгуулсан 2013 онд энэ компани татан буугдсан компани. Найзуудынхаа сул мөнгийг ашиглаж, хувьцаа худалдан авч хувьцааны худалдаанд орох санаа төрж эхлүүлсэн бизнес.
2006 онд манай намын Засгийн газар огцорсны дараа их завтай болсон. Тэгээд сагс тоглож байгаад хөлөө хугалж, хагалгаанд ороод зургаан сар орчим хэвтсэн. Интернэтээр л хэсдэг байсан. Америкт байдаг найзууд маань намайг хувьцааны худалдаанд орохыг санал болгосон. 2008 оны тавдугаар сард компаниа бүртгүүлсэн юм. Оффшорт данс нээхэд 30 минут зарцуулдаг ч хаах болоход зургаан сар гаруйг зарцуулдаг юм билээ. Гэхдээ энэ компаниа ашиглаж чадаагүй. Дөнгөж мөнгөө байршуулаад байж байтал сонгууль болоод сонгуулийн дараа Сангийн сайд болсон. Тэгээд маш их ажилтай болж, дэлхий нийтийг хамарсан 2008-2009 оны их хямрал ч болсон. Мөн Сангийн сайд хүн ийм бизнес хийж болохгүй, тэгээд ч манай найз нар мөнгөгүй болсон учир мөнгөнүүдээ татаж авцгаасан. Тэгээд гурван сая орчим төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө үлдээгээд Х тайлан гаргадаг компани маягаар үлдээсэн. Тухайн үедээ хаая гэтэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаа зарцуулна гэхээр нь тэгээд хаячихсан юм.
Хаанаас мөнгө шилжсэн талаар: Монгол хүний данснаас оффшор данс руу шилжсэн.
2018 ОНЫ ТАЙЛБАР:
Энэ удаагийн шуугиан Ройтерс агентлагийн мэдээнээс үүдэлтэй. Түүний дансан дахь 9 ая ам.долларыг царцаасан талаар мэдээлсэн юм.
С.Баярцогт:
Хардах эрх хэн бүхэнд байгаа уриан дор улстөрийн өрсөлдөгчөө зайлуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон ийм том төслийн нэр хүндийг унагаах, оролцогч талыг нь өөрчлөх хүсэл гадны улс орнууд, компаниудад байдаг. 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюутолгойн гэрээ зурагдсан. Яг энэ өдөр Станбулд ОУВС-ийн намрын уулзалтан дээр "ОХУ монголд өртэй" гэдгээ албан ёсоор зарласан. Бүгдээрээ бодох хэрэгтэй...
Манай улс гадаад худалдааны эргэлтээ 100 хувь гэж үзвэл хоёр хөршийнх болж өгвөл 30, 30 хувиар, гуравдагч хөрштэй 40 хувийг хийж байж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо эдийн засгаар баталгаажуулж чадна гэсэн үзэл баримтлалтай. Оюутолгойн гэрээ бол Канад, Австрали, Англиас оруулсан, манай улс нэг ч төгрөг гаргахгүйгээр хийгдэж байгаа бүтээн байгуулалт. Эхэлсэн цагаасаа татвараа төлж байгаа.
Монголын хууль хүчний байгууллага, Швейцарийн хууль хүчний байгууллагатай нийлж байгаад Оюутолгойн гэрээтэй энэ асуудалд эцсийн цэг тавиасай.
Ройтер нэр хүндтэй агентлаг учир гарсан мэдээг нь үнэн гэж хүлээж авдаг. Гэвч “байна лээ” гэх мэтээр маш субъектив хандлагатай бичигдсэн мэдээ байсан. Харин дурьдагдсан хоёр тоо нь үнэн.
Компани хэрхэн байгуулагдсан талаар: 2006 онд хөлөө хүнд хугалж зургаан сарын хугацаанд хэвтэж байсан. Энэ хугацаанд юу хийх вэ гэж бодоод олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийе гэж бодсон. Ингээд найз нартайгаа нийлээд, дээрээс нь монголын нэртэй бизнесменээс 9 сая ам.доллар аваад, Швейцарьт нээлгэсэн дансандаа хийсэн. Нэг данс нь оффшортой холбоотой данс. Харамсалтай нь хямрал болсон тул зээл өгсөн бизнесмен зээлээ буцаагаад авсан. Үлдэгдлийг нь 2013 онд бүх зүйл дууссан. Одоо надад Швейцарьт ямар нэгэн данс байхгүй.
Хаанаас мөнгө шилжсэн талаар: Царцаагдсан гээд байгаа данс нь арван жилийн өмнө надад тусалж, мөнгөө шилжүүлж байсан монгол бизнесмений дансыг царцаасан байна. Энэ бол монголын мөнгө. Хэрэг шийдэгдэж дууссаны дараа мөнгийг нь шилжүүлэх байх.