Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс зургаан настай дагавар охиноо хүчирхийлсэн Э.В-д оноосон 18 жилийн ялыг хэвээр үлдээжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор Э.В-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тооцож 18 жилийн хорих ял оноосон.
Шүүгдэгч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Хэргийг сануулахад өнгөрсөн аравдугаар сард зургаан настай охины ээж нь самранд явж, охины айлд үлдээсэн байна. Нагац эгч нь охиныг авахаар очиход охин явж чадахгүй байсан бөгөөд түүнийг гулсуурнаас унасан гэх тайлбарыг хүчирхийлэгч этгээд өгсөн байна.
Ингээд охиныг Шүүхийн шинжилгээний хүрээлэнд үзүүлэхээр болсон ч үзлэгийн төлбөр 10 мянган төгрөг байхгүй хэмээж байсан учир хажууд нь байсан залуу төлбөрийг нь төлсөн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнд дэлгэснээр уг хэрэг олны анхааралд өртсөн юм.