Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Монгол” компанийн тус бүр нэг ширхэг давуу эрхийн хувьцаа эзэмшдэг.
Давуу эрхийн хувьцаа зээмшигч компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоход санал өгөх эрхгүй ч компани ашигтай ажиллавал тогтмол ногдол ашиг авдаг, компани татан буугдах, дампуурахад хөрөнгө оруулагчдад хөрөнгө хуваарилахад тэргүүн ээлжинд хөрөнгө авдаг давуу талтай.
Гэвч иргэд өнөөг хүртэл дээрх эрхүүдээ эдэлж чадаагүй байна. Учрыг лавлахад эрх баригчид хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хийж байна гэж хариулсаар өнөөг хүрлээ.
Ямартаа ч “Эрдэнэс Монгол” компани 2017 онд 1.4 их наяд төгрөгийн борлуулалт хийн, 458 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Улсад 323 тэрбум төгрөгийн татвар төлсөн талаар өнөөдөр тус компанийн санхүү эрхэлсэн дэд захирал н.Ганболд мэдээллээ.
Монголд 16 стратегийн орд бий. Эдгээрийн 4-ийг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг юм. Тус компани 2020 он гэхэд олборлолтоо 2 дахин нэмэх төлөвлөгөөтэй.