Болзошгүй худалдааны дайн “дам сөрөг үр дагавар”-тайг сүүлийн жил гаруй хугацаанд анх удаа мөнгөний менежерүүд анхааруулж эхэлсэн. Судалгааны дүн хөрөнгө оруулагчдын түгшүүр ихсэж буйн илрэл болов.
Хөрөнгө оруулагчдын 42 хувьд Их Британийн үнэт цаас худалдаж авах сонирхол буурсан
Bank of America Merrill Lynchийн судалгаанд хамрагдсан 10 оролцогч тутмын гурав нь дэлхийн зах зээлд худалдааны дайн гол занал байж ирсэн гэсэн бодолтой байна. Тус судалгаанд худалдааны дайны занал 2017 оны нэгдүгээр сараас хойш анх удаа тэргүүн байранд гарч ирлээ. Нийт 514 тэрбум ам.долларын хөрөнгө удирдаж буй 176 оролцогчийн саналыг Трампын засаг захиргаа ган төмөрлөг, хөнгөн цагааны импортод ланжгар татвар тогтоосны дараах нэг сарын хугацаанд багтааж авах замаар уг судалгааг хийжээ.
Протекционизм ихэссэнээс шалтгаалан хөрөнгийн менежерүүд удааширч буй дэлхийн эдийн засагт түгшиж эхэллээ. Bank of America-гийн (BofA) судалгаанаас хойших хугацаанд дэлхийн эдийн засаг өсөлтийн үнэмлэхүй мөчлөгтөө орсон хэмээн уг судалгаанд хамрагдсан хөрөнгө оруулагчдын бараг 75 хувь нь үзэж байна.
Эдийн засгийн саяхны тогтворгүй нөхцөл “хүмүүс найман долоо хоногийн өмнөх бэрх үеэс сургамж аваагүй”-г харууллаа хэмээн Russel Investments-ийн хөрөнгийн менежмент хариуцсан захирал Дэвид Викерс тайлбарлав. Хөрөнгийн менежер болгон ирээдүйг баргар төсөөлөхүй байгаа юм. Мөнгө цутгасаар байгаагаас үнэт цаасны арилжаа өнгөрсөн долоо хоногт үнэмлэхүй амжилт тогтоож 43.3 тэрбум ам.долларт хүрснийг Bank of America-гийн тайлан харууллаа.
Энэ онд технологийн компаниудын үнэт цаасны арилжаанд хамгийн их мөнгө цутгаж байна. “Богино хугацаандаа материалын мөчлөг удаашрах шинжгүй” хэмээн Allianz Global Investors-ын Европын портфолио менежер Маркус Моррис-Эйтон үзэв. Гэхдээ хөрөнгө оруулагчдад Лондоноос зай барих шинж тэмдэг илэрч эхэлснийг BofA-гийн судалгаа нотолж байна.
Хөрөнгө оруулагчдын 42 хувьд Их Британийн үнэт цаас худалдаж авах сонирхол буурсан нь тус бүсийн хамгийн өөдрөг бус статистик боллоо. Лондонд байрладаг, 30.8 тэрбум фунт стерлингийн хөрөнгө удирдаж буй Hermes компани британичууд 2016 оны зургадугаар сард Европын холбоог орхих санал гаргасны дараахан үнэт цаасны сандаа Их Британийн позицийг бууруулж үнэлсэн юм.
“Бусад бүсэд илүү сайхан боломж гарч байгаа. Харин Их Британийн хөрөнгийн зах зээл ялангуяа технологи зэрэг өсөлт сайтай салбар тааруу талдаа” хэмээн Hermes-ийн үнэт цаасны салбарын портфолио менежер Луиз Дадли тайлбарлав. Европын үнэт цаасны зах зээл энэ онд хэцүүхэн байгаа ч Лондоны FTSE 100 бүр сүүл барьж байна. Нэгдүгээр сараас хойш FTSE 100 индекс фунт стерлингээр тооцвол найман хувиар уналаа.
Гэтэл ХБНГУ- ын DAX индекс таван хувиар, Францын CAC 40 дөнгөж 1.6 хувиар буурсан. Харин BlackRock-ийн идэвх- тэй үнэт цаасны платформын хөрөнгө оруулалт хариуцсан Найжел Болтон өөр тайлбар хэлж байна. “Европ болон дэлхийн зарим сангийн позиц тааруу байгаа ч бид Их Британийг арай ч тооцооноос хасчихаагүй” хэмээн тэрбээр ярьсан юм. “АНУ, эх газрын Европ, Япон болон хөгжиж буй зах зээлд орлого сайн байхад Их Британийнх хоцорсоор.
Хөрөнгийг ерөнхийгөөс тодорхой түвшинд хуваарилах тохиолдолд Их Британи сонир- хол татахааргүй. Харин тодорхой түвшнээс ерөнхий түвшинд авч үзвэл зарим компанийн үзүүлэлт тун сайн байгаа”-г ноён Болтон тайлбарлав.
Адам Самсон, Крис Флад