- Бидний цөөхөн Монголчууд -
21-р зууны монголчууд хэрхэн яаж амьдарч буйг энэ цаг үед түүх болгон ирээдүй хойчдоо үлдээх зорилготой "Бидний цөөхөн монголчууд" төслийн багийнхан 2017 онд төслөө эхлүүлэн хоймор нутаг Хөвсгөлд 57 хоног, эх орныхоо баруун хязгаар Баян -Өлгий, Увс, Ховд зэрэг аймгуудын сум суурин бүрт хүрч ажилласнаар шинэ оноо угтан авсан билээ.
Бидний дараачийн төлөвлөгөө Өмнийн цэнхэр говьд ажиллах байсан бөгөөд 1 сарын 10-нд Улаанбаатар хотоос 10 хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд хэрхэн ажиллаж буй талаар гэрэл зураг, видео хальснаа буулган авсан юм.
Биднийг очих үеэр хүүхдүүдийн хичээл сургууль амарсан, сумдууд ерөнхийдөө нам гүм байдалтай байсан учир бид Ханбогд сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг Гашуун Сухайт хилийн боомт, Цагаан хаданд ажилласнаар монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиосон тул цагаан сарын дараа Ханбогд сумандаа үргэлжлүүлэн ажиллалаа.
Өмнөговь аймаг "Ханын хэцийн хүрэн", "Галбын говийн улаан" гэсэн 2 үүлдрийн тэмээгээрээ алдартай. Галбын говийн улаан хүрэн тэмээг Ханбогдод эрт дээр үеэсээ эдүгээг хүртэл өсгөсөөр тоо толгойгоороо монгол улсдаа тэргүүлдэг.
Биднийг очиход нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан Монгол Улсад алдартай 33 говь бий. Үүний нэг нь тус нутагт байдаг Галбын говио, үлэг гүрвэлийн ул мөр, археологийн олдворууд, говийн догшин хутагт Д.Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Дэмчогийн хийдээ үзэж сонирхуулах хүсэлтэй байгаагаа хэлж мөн тус сумаас 40 км яваад Оюутолгойн орд бий. Энэхүү ордыг түшиглэн тус сум хөгжиж буйгаа ч хэлээд бид ирээдүйд бүр хот болох зорилготой ажиллаж байна гэдгээ тус сумын Засаг дарга Б.Дэндэвсамба ярьж байлаа. Үе үехэн жинтэйхэн салхилах Ханбогдын цаг агаар ихэнхдээ халуун мэдрэгдэнэ. Тус сумын суурин иргэд 7000 бол хөдөлгөөнт хүн амаа оруулахаар 25-30 мянгад хүрч байгааг сонсоход харьцангуй хурдацтай хөгжиж буй сум гэж санагдсан. Учир нь Ханбогд суманд хүн ам ихээр төвлөрч байгаа учраас цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нь эрэлт хэрэгцээ ихтэй тэр чинээгээрээ ч ажиллах суралцах орчин нөхцөл бүрэн бүрдсэн байлаа.
Эрчим хүчинд холбогдсон, Зам харилцаа дэд бүтэц сайн хөгжсөн, иргэд нь жижиг дунд бизнес эрхэлж байна. Илүү нугаламтай хонио үржүүлж байна, ажиглаад байхад амьдралын ая тухтай орчноо бүрдүүлж ажилтай орлоготой орон нутгийн иргэд юм уу даа гэж бодогдсон. Энэ бүхний үндэслэл нь уул уурхай дагаж сум орон хөгжиж байна. Тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нутгийн иргэдийг хүндэлж эрх ашгийг нь дээд цэгт тавьж үйл ажиллагаагаа явуулж буй нь мэдрэгдсэн.
Тухайлбал Оюутолгой ХХК-ний ажилчид дийлэнх хувь нь Ханбогдчууд байна. Тэд Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг нь бариад өгчхөж. Тус сумын иргэдтэй ярилцаж гудамж талбайгаар нь явлаа, айлуудаар ч ороод сурвалжилж явсан учир өнөөдрийн Ханбогд сум маргаашийн хот болоход ойрхон байгааг нутгийн иргэдийн ярианаас, удирдлагуудаас нь мэдэрч байлаа.
Учир нь тус суманд 50-аад компани үйл ажиллагаа явуулж байгаагаас 30-н компани нь сум орны хөгжилд зориулж 40 сая төгрөг өгөх жишээтэй харилцан ажиллаж байна гэж “Уужим од” компаний захирал Б.Эрдэнэ-Очир ярьж байлаа.
Мөн тэрээр өөрийн хөрөнгөөр 640 айлын орон сууцны хорооллын барилгын ажил эхлүүлжээ. Удахгүй Ханбогд хороолол 2 цэцэрлэгтэйгээ сүндэрлэн босох нь тус суманд. Ийнхүү 1924 онд байгуулагдсан 95 жилийн түүхтэй Ханбогд сумын иргэд ажилтай, орлоготой, орчин нөхцөл сайтай ирээдүйн хот болох нь ойрхон байна гэсэн сэтгэгдэлтэй "Бидний цөөхөн монголчууд" төслийн баг дараагийн сумаа зорилоо.