ТОМ ФИЛОСОФИ
Хоёр долоо хоногийн өмнө хорвоог орхисон Стивен Хокинг сүүлийн үед үргэлж л хиймэл оюун ухаан хүн төрөлхтний мөхлийг авч ирнэ хэмээн хэлдэг байв. Зөвхөн тэр ч биш Элон Маск, Билл Гейтс гээд технологийн салбарын нэртэй эрхмүүд ч ингэж хэлж байлаа.
Гэхдээ үнэхээр тэгэх боломжтой юу? Хиймэл оюун ухаан, роботууд бидний үргэлж төсөөлж байсан шиг “Терминатор” болох юм гэж үү? Хараахан үгүй л болов уу. Нэгдүгээрт бид өнөөдрийн байдлаар хиймэл оюун ухааныг бодит утгаар нь бүтээж чадаагүй төдийгүй, ойрын 10-20 жилдээ бүтээхгүй.
Хэдийгээр боломж хязгааргүй боловч бид “УХАМСАР” бүхий хиймэл оюун ухааныг бүтээхэд шаардлагатай орц, найрлагыг мэдэхгүй, мэдэж чадахгүй байж болох юм.
Тэгэхээр ухамсар байхгүй хиймэл оюун ухаан биднийг устгаж чадах уу? гэдэг асуулт урган гарна. Ухамсар үгүй бол шийдвэрийг өөрөө гаргахгүй гэсэн үг. Шийдвэр гаргаж, биднийг устгасан байлаа ч өөр хэн нэгэн “УХАМСАР” бүхий этгээд буюу хүн л тийм нөхцөлд хүргэх чадалтай юм.
бяцхан философи
Технологийн ажилгүйдэл хэмээх нэр томьёо бий. Ямарваа нэгэн шинэ технологи хэрэглээнд нэвтэрснээр тухайн ажлыг гүйцэтгэдэг байсан хүмүүс ажилгүй болох тухай ойлголт юм. Гэхдээ үнэхээр технологийн хөгжил, дэвшил биднийг ажилгүй, амьдралгүй болгосон уу? Эсвэл эсрэг үр дүн гарсан уу?
Алибаба группийг үүсгэн байгуулагч Жек Ма “Хүүхдүүдийг үйлдвэрийн ажилд бэлтгэхээ болих хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон хиймэл оюун ухааны салбар дээрх асуудлыг эргэн сөхөж байна. Тэгвэл хамгийн ойрын жишээ болох Аж үйлдвэрийн хувьсгал бидэнд хэрхэн нөлөөлсөн болохыг эргэн санацгаая.
Уурын хөдөлгүүрийг зохион бүтээснээр хүн төрөлхтөн олон ажлыг тоног төхөөрөмжид даатгаж болохыг ойлгосноос хамгийн түрүүнд оёдлын салбар аж үйлдвэрийн хувьсгалд өртжээ. Хүмүүс гэртээ тус бүртээ хийдэг байсан ажлыг нэг том барилга дотор, аварга том үйлдвэрийн машин богино хугацаанд гүйцэтгэдэг болов.
Үүнээс болж ажилгүйдэл үүссэн үү, гэвэл үүсээгүй юм. Учир нь үйлдвэржилт нэмэгдэхийн хэрээр илүү олон ажилчин авах шаардлага гарчээ. Хамгийн сонирхолтой нь аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө ажилгүйдэл гэсэн ойлголт байгаагүй бөгөөд ихэнх салбарыг газрын эзэд эзэмшдэг, тэдний ажлыг зарц, боолууд гүйцэтгэдэг байв.
Зарц, боол хүмүүсийн хувьд цалин авах гэсэн ойлголт байхгүйн дээр ажилтан биш учраас, ажилгүй гэж бас үзэхгүй. Харин аж үйлдвэрийн хувьсгал болсноор бид ажилчин гэдэг ойлголтыг илүү өргөн цар хүрээтэйгээр харах болов.
Аж үйлдвэрийн хувьсгалын улмаас хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл гэдэг ойлголт бий болжээ. Харин сайн тал нь өнөөдөр бидний дундаж наслалт нэмэгдэж, хүмүүс тухайн үед төсөөлж ч байгаагүй ажил мэргэжил эрхэлдэг болж, нийтийн ариун цэвэр сайжирсан байна.
Тэгэхээр шинэ цагийн технологийн хувьсгал, Хиймэл оюун ухааны хэрэглээ бидэнд цоо шинэ боломжийг нээж, төсөөлж ч байгаагүй ажил мэргэжлийг санал болгох юм.
Алибаба группийг үүсгэн байгуулагч Жек Ма “Хүүхдүүдийг үйлдвэрийн ажилд бэлтгэхээ болих хэрэгтэй. Хэдхэн жилийн дараа компьютер бидний хэнээс ч илүүгээр тооцоолон бодох, үйлдвэрлэх зэрэг механик ажлуудыг гүйцэтгэж чаддаг болно. Тиймээс ирээдүйгээ бид илүү уран бүтээлч, чөлөөт сэтгэгч, шинийг эрэлхийлэгч болгож хүмүүжүүлэх ёстой” гэжээ.
Түүнчлэн Жек Магийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан олон хүний ажлын байрыг булаах хэдий ч, тэр хэрээрээ шинэ ажлын байр бий болгоно, харин бид л үүнд нь бэлэн байх ёстой юм.
ХИЙМЭЛ ОЮУН УХААН БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?
Тэгэхээр ажилгүйдэл, хүн төрөлхтний сүйрэл зэрэг хариултыг нь мэдэхгүй асуултуудынхаа оронд илүү ойрхон тохиолдох зүйлсийн тухай өгүүлье. Хиймэл оюун ухаан бидний амьдралд нэвтэрснээр олон зүйлийг хялбарчилна гэдэг нь тодорхой. Гэхдээ яг юу юм бол?
Нэгдүгээрт аюулгүй байдал. Бидний аюулгүй байдал, амь нас ихэнх тохиолдолд өөрсдөөс хамаардаг боловч бусдаас хамаардаг тохиолдол бас бий. Зам тээврийн осол, хулгайч, дээрэмчин, террорист гээд бусдаас хамааралтай аюул ослоос хиймэл оюун ухаан сэргийлж чадна.
Нийтийг хамарсан хяналтын системийн тусламжтайгаар хиймэл оюун ухаан гэмт хэрэгтнүүдийг олны дундаас ялгаж, осол гаргаж магадгүй согтуу жолоочийг машиндаа суухаас нь өмнө илрүүлж чаддаг болно.
Эсвэл автомашинууд өөрсдийгөө жолооддог болсноор зам тээврийн осол 90 хувь хүртэл буурна.
Хоёрдугаарт эрүүл мэнд. Бид эмч дээр очоогүй үедээ өөрсдийнхөө юу өвдөж байгааг тэр бүр мэдэж чадахгүй. Зүрх нь муудаж байгаа юм уу, уушги нь өвдөх гээд байна уу, эсвэл зүгээр л дархлаа муудсан эсэхээ бид өвчин тусахаас нь нааш мэддэггүй.
Харин хиймэл оюун ухаан мэдэж чадна. Таны өдөр тутмын амьдралд гарсан бяцхан өөрчлөлт, шөнө унтаж байхдаа ямар зовиур илэрч байгаа, цайгаа уух дургүй байгаа зэрэг шалтгаанууд дээр үндэслэн ямар өвчин тусах эрсдэлтэй болохыг компьютер тогтоож чадах юм.
Өнөөдрийн байдлаар бид “Big Data”-д үндэслэн төрөл бүрийн асуудлыг тодорхойлж эхэлж байна. Жишээлбэл хүнсний дэлгүүрийн туршилтаар нэгэн эмэгтэйн бүтэн сарын худалдан авалтад үндэслэн, жирэмсэн болжээ хэмээх шийдвэрт хүрч, эмэгтэйг өөрөө ч мэдээгүй байхад нь баяр хүргэсэн тохиолдол гарч байв.
Тэгэхээр хиймэл оюун ухаан зөвхөн бидний хүнсний барааны худалдан авалтаас гадна, бусад бүхий л хүчин зүйлсийг судалж, цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн шийдвэр гаргадаг болох юм.
Гуравдугаарт зөвхөн танд зориулсан мэдээлэл. Хүн бүр мэдээлэл авах өндөр сонирхолтой, үүндээ ч асар их ач холбогдол өгдөг. Гэхдээ мэдээлэл гэдэг зөвхөн болсон үйл явдлаас гадна, таны сонсох дуртай хөгжим, үзэх дуртай кино хүртэл өргөн цар хүрээтэй ойлголт юм.
Хиймэл оюун ухааны хувьд эхний ээлжид зөвхөн таны сонирхдог сэдвийн дагуу мэдээлэл цуглуулж, шинэ соргог юу болж, байгааг танд хэлж чадна. Харин дараа нь таны сонсох дуртай төрлийн хөгжмийг сонсгохын зэрэгцээ, шинээр гарсан ижил төстэй дууг хүртэл санал болгож чадах юм.
Ийм байдлаар бидний хэрэгцээг бүрэн хангаж эхэлснээр хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал хиймэл оюун ухаанаас хараат болох нь тодорхой. Гэхдээ үүнийг хэрхэн хүлээж авах нь хүн бүрт харилцан адилгүй учраас хэрхэхийг хэн мэдлээ. Бид эсвэл зүгээр л хөгжлийг зогсоогоод, хүлээзнэх хэрэгтэй байх?