“Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчит болгох хуулийн төсөл боловсруулжээ

Б.Чимэг GoGo.mn

2018-03-27 17:45 GMT+8

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан боллоо.  

Хуралдаанаар

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай,
  • “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулиудын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Төсөл батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэх юм.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1216 санал өгсөн байна.

Дээшээ