Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуунтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-ын Москва, Эрхүү зэрэг хотуудад ажиллахдаа тус улсын музей, архивуудад хадгалагдаж буй Монголын холбогдолтой түүх, соёлын өв, материалуудыг судлахад хоёр орны эрдэмтэдтэй хамтран ажиллах, Монголын түүх соёл, монгол судлалын бүтээлүүдийг туурвих, хамтарч судлах, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр олон ажил амжуулжээ.
-ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн сүүлийн үед гадны музей, архивуудад байгаа Монголын түүхтэй холбоотой эд өлгийн зүйлс болон түүхэн эх сурвалжуудыг судлах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний гадаад хамтын судалгааны ажлын хоёр дахь үе эхэлсэн гэж ойлгож байна. Одоогоос арваад жилийн өмнө Монголын түүх, соёлын хамаарал бүхий улс орнууд, архив, номын сан, музейд буй дурсгалуудтай танилцах, тэдгээрт боловсон хүчнээ бэлтгэх, хамтын ажиллагааны бодит үр дүнг гаргах зорилго тавьж ажилласан. Өөрөөр хэлбэл бид дэлхийн улс орнуудад байгаа Монголтой холбоотой архивын материалууд, Монголын түүх соёлыг илүүтэй судлах бололцоотой эх материалуудыг бүртгэх, хайх, судлах чиглэлээр ажиллалаа.
Харин одоо эхэлж буй хоёр дахь шат нь хамтын судалгааны бүтээлүүд туурвих ажлаа өргөтгөх, Монголын судлаачид бие даан судалгаа явуулах, томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах, Монгол Улсдаа хуулбарлаж авах, зохиогчийн эрхийг албан ёсоор авах ажлуудыг эрчимжүүлнэ. Үр дүнгүүд эхнээсээ гарч байна. Бид 2019 оны арваннэгдүгээр сард Эрмитажид “Чингис хааны угсааныхны эрдэнэс” сэдэвт олон улсын хамтарсан үзэсгэлэн гаргахаар тохиролцож, бэлтгэл ажил явагдаж байна. Монгол Улс анх удаа дэлхийн тэргүүн музей Эрмитажид 13-14 дүгээр зууны үеийн Монголын эзэнт гүрний болон түүний угсааны Алтан ордон улсын өв соёлыг нэгтгэн дэлгэнэ. Тодруулбал, 800 зууны тэр үед одоогийн Оросын газар нутаг дээр бүтээгдсэн өв соёл уугуул Монголынхоо гайхамшигт дурсгалууд нэгэн дор цугларч байгаа нь ач холбогдлоо илэрхийлнэ. Амжилтай болбол цаашид Европын орнуудаар үргэлжлүүлэн гаргах төлөвлөгөө бий.
Монгол Улс дэлхийн тэргүүн музей Эрмитажид XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний болон түүний угсааны Алтан ордон улсын өв соёлыг нэгтгэсэн үзэсгэлэнг дэлгэнэ.
-Монголоос үзмэрүүд аваачих уу?
-Хамтарсан үзэсгэлэн учир мэдээж аваачна. Энэ асуудлаар БСШУСЯ болон Соёл, урлагийн агентлагт төвлөрөн хийгдэнэ. Их Петерийн нэрэмжит Кунсткамер болон Эрмитажид байгаа буддын цуглуулга, Оросын эзэн хааны Газар зүйн нийгэмлэгийн архив, Английн Хааны газар зүйн нийгэмлэг, Норвегийн Их сургууль, Унгарын Үндэсний музей, Тайванийн Хааны ордон музей, Оросын Эрхүү хотын Орон нутаг судлах музей, Польшийн Краковын архив, Шведийн Угсаатны музей, Данийн хааны музей зэрэг дэлхийн 20 орчим улсын 40 гаруй музей, номын сан, архив, хувь хүмүүсийн цуглуулгад хадгалагдаж буй Монголын түүхийн эд өлгийн зүйлсийн бүрэн бүртгэл, хамтран ажиллах эрх зүйн баримт, судалж гаргах бүтээл нэгэнт тодорхой болоод байна.
Энэ бүхэн эцсийн дүндээ Монголын түүх, соёлыг судлах, сургах, сурталчлах цогц үйл ажиллагааг өргөжүүлэх, өргөн цар хүрээтэй явуулах хөрс суурь нь болно. Том утгаараа Монгол орон хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд гүйцэтгэсэн түүхийг тодруулах, бүс нутагт эзлэх байр суурийг илэрхийлэх, түүх судлах ажлын суурь нөхцөлийг хангахад чиглэгдэж буй юм. Жишээлбэл, 100 гаруй жилийн өмнөх Монголд аялагчдын хэвлүүлээгүй гэрэл зургийн цуглуулгын сан хөмрөгөөр 10 боть ном бүтээх ажил эхэлсэн. Хамгийн сүүлд алдарт аялагч Н.Пржевальскийн шавь, Хар хот, Ноён уул зэргийг нээсэн эрдэмтэн П.К.Козловын гэрэл зургийн бүрэн цуглуулгыг хэвлүүлэх зөвшөөрлийг ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгээс авч, зургуудыг хуулбарлаж авчирлаа.
ОРОСЫН АРВИН БАЯЛАГ АРХИВ, НОМЫН САН, МУЗЕЙГ СУДЛАХГҮЙГЭЭР МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫГ СУДЛАХ БОЛОЛЦОО БАГА
-Ямар цаг үеийн зургууд байна вэ?
-П.К.Козлов 1923-1926 онд Монгол орноор аялсан. 100-гаад жилийн өмнөх Монгол орон, Монголын нийгэм, монголчуудын аж байдлын тухай өгүүлэх гэрэл зургууд юм. Мөн Оросын ШУА-ийн Петербург дэх Түүхийн хүрээлэнтэй хамтарч ажиллан 17 дугаар зууны үеийн Орос, Монгол, Манж гурван улсын харилцааны материалуудыг судлах ажлыг хийлээ. 2018 он бол онцлогтой жил. Орос орон болон Европт Монгол судлал буюу Дорно дахины судлал, тэр дундаа Монгол судлалын үүсэл тавигдсаны 200 жилийн ой тохиож байна.
-Монгол судлалын үүсэл тавигдсаны 200 жилийн ойд Оросын тал хэр зэрэг анхаарал тавьж байгаа бол?
-Оросын Дорно дахины судлал дотор Монгол судлал тэргүүн эгнээнд тавигдсан ууган салбарынх нь нэг байсан учир ач холбогдол өгч байна. Оросын дорно дахины судлалын салбар буюу Монгол судлалын 200 жилийн ойг энэ оны арваннэгдүгээр сард Петербург хотод албан ёсоор тэмдэглэнэ.
-Монголын түүхчид, эрдэмтэд судалгааныхаа цар хүрээг өргөжүүлэх, гаднын эх сурвалжаар баяжуулах боломж нь хэр зэрэг өргөн бэ?
-Монголын түүхчид, нийгмийн салбарынхан дэлхийн мэдээллийн сангаас шаардлагатай мэдээллээ авах эрхүүдийг бид авч эхэлж байна. Тухайлбал, Москвагийн Нийгмийн шинжлэх ухааны нэгдсэн мэдээллийн номын сан гэж бий. Бүх Орос болоод дэлхийд нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр гарсан бүтээлүүдийн нэгдсэн мэдээллийн сан юм.
Энэ номын сангийн захирал И.Я.Заяцевтай уулзалт хийж, энэ сангийн мэдээллийг Монголын нийгмийн ухааны чиглэлийн эрдэмтэд ашиглах бололцоог бүрдүүлэх ажлууд эхэлж байгаа. Удахгүй Монголын эрдэмтэд бүх Орос төдийгүй, дэлхийн нийгмийн ухааны салбарын мэдээллийг бүрэн ашиглах бололцоо бүрдэнэ. Бас нэгэн сонирхолтой зүйлс нь Монгол судлал, дорно дахин судлал, төв Азийн судалгаа хийж буй эрдэмтэд маань олон газруудыг хариуцаж ажиллах болсон нь бидний хамтын ойлголцол урагшлах нэгэн алхам болоод байгаа юм.
Орос орон хоёр орны эрдэмтдийн хамтарсан судалгааг эрчимтэй дэмжиж байгаа. Манай хүрээлэн сүүлийн жилүүдэд гадаадын эрдэмтдээс гадна Оросын эрдэмтэдтэй хамтарч 27 ном, бүтээл туурвиад буй нь бидний ойлголцол сайн байгаагийн илрэл болов уу.
-Өөр ямар уулзалтууд зохион байгуулав?
-Бас нэг сонирхолтой мэдээлэл бол бид өнгөрсөн нэгдүгээр сард Кремлийн дэргэдэх Оросын улсын Түүхийн музейн удирдлагатай уулзсан. Энэ музей бол Оросын өв соёлын голомт. Тэр дотор 17 дугаар зууны үеийн Монголын зэр зэсвэг, Алтан ордны үеийн хаадын захидал, Хүрэл зэвсгийн үеийн соёлын дурсгалууд хадгалагддаг. Музейн сан хөмрөгт байгаа Монголын нүүдэлчдийн хамааралтай бүтээлүүдийг хамтран судалж, хэвлүүлэх ажил эхэлж байна. Цаашид манайхаас хоёр судлаач энэ музейд сууж ажиллахаар болсон. Үүнээс гадна Эрхүү хот манай хаяанд боловч судлаачид харьцангуй бага судалсан.
Эрхүүгийн Орон нутаг судлах музейд Монгол болоод дорно дахины бурхан шашны холбогдолтой Эрмитажийн дараа орох цуглуулгууд байдаг. Бидний гурван жилийн өмнө өгсөн тусгай захиалгын дагуу Эрхүүгийн Орон нутаг судлалын музейд хадгалагдаж байгаа Монголын болон Дорно дахины хамаатай бурхан шашны цуглуулгыг каталоги хийсэн.
Энэ ажил дуусаж, хоёрдугаар сарын эхээр хүлээж авлаа. Одоо СУИС-ийн дэмжлэг туслалцаатайгаар Монголд хэвлэх гэж байна. Оросын Эрмитаж, Улсын түүхийн музейн цуглуулга, Эрхүүгийн цуглуулга, Монголын өв соёлтой холбоотой дурсгалуудыг хамтарч судлах ажлууд энэ мэтээр системтэй явагдаж байна. Монголын түүх судлалын бодлого бол тодорхой зорилго, алсын хараатай, үе шаттай системтэй явагдах ёстой. Түргэн түүхий хийж, түүнийг арилжааны хэрэгсэл мэт харж, хомхой сэтгэлээр хандвал түүх биш түүхийрэл болно.
-Монголын холбогдолтой түүх, дурсгалын өвүүд Орост их байна гэсэн үг үү?
-Орос орон бол хамгийн баялаг өв соёлтой. Оросын эрдэмтэд гайхалтай уламжлалтай, учирсан ямар ч цаг үеийн бэрхшээлийг даван туулж чадсан туршлагатай, хамтран ажиллахад ойлгомжтой, явуулж буй судалгаа нь цараатай. Орос орны зүгээс хоёр орны хамтарсан судалгааг эрчимтэй дэмжиж байгаа. Бид ч хичээж ажиллах, төр засгаас онцгойлон дэмжиж байх нь аль ч талаараа хэрэгтэй. Орос орны арвин баялаг архив, номын сан, музейг судлахгүйгээр Монголын түүх соёлыг судлах бололцоо бага. Бүх үеийн шүү. Манай хүрээлэнгийн хувьд сүүлийн жилүүдэд гадаадын эрдэмтдээс гадна Оросын эрдэмтэдтэй хамтран нийт 27 ном бүтээлийг туурвиад буй нь бидний ойлголцол сайн байгаагийн илрэл болов уу.
МОНГОЛ АРХЕОЛОГИЙН ОЛДВОРООР ХАМГИЙН БАЯЛАГ УЛС
-Гадаадын архивуудад байгаа Монголтой холбоотой эх сурвалжуудаас гадна Монгол нутагт, газрын хөрсөнд хадгалагдан үлдсэн археологийн олдворуудыг хамгаалах нь чухал боллоо. Энэ талаар Та бүхэн юу хийж байна вэ?
-Хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлж, цаг үргэлж анхаарах ёстой зүйл энэ. Археологийн мэргэжлийн малтлага судалгааны хажуугаар хууль бус археологийн малтлага сүүлийн арваад жилийн туршид зах замбараагаа алдсан. Монгол орон өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг амьдардаг, орон нутгийн соёл хариуцсан хүмүүс цөөн, хүн хүчний бололцоо хомс учир археологийн олдворт тавих хяналт шалгалт, хүн хүч багатай. Бидний авсан мэдээллээр Монголын Швейцарь гэгдэх Дархадын хотгорт байгаа 3000 жилийн өмнөх, Монгол Их эзэнт гүрний үеийн дурсгалуудыг бараг толгой дараалан тонож байна.
Үүнийг орон нутгийн захиргаа нь хайхрахгүй, хууль хүчний байгууллага нь ч анхаараад дийлэхгүй байгаа юм. Хөвсгөлийн Ханх, Сүхбаатар, Дорнодын тал нутагт, говийн бүс нутагт гээд археологийн дурсгалууд тоногдсоор байна. Монголын төр үүнд анхаарахгүй бол хэдхэн жилийн дотор соёлын гайхалтай дурсгал, өв байгалийн баялгийг хууль бусаар олборлосон шиг устан үгүй болох гэж байна. Манай хэдэн археологичдын хүч, чадал хүрэлцэхгүй, ямар нэгэн санхүүгийн дэмжлэг ч алга. Соёлын өв, дурсгалуудын эд ширхэг бүхэн нь Монголын өв соёлын хэлтэрхий. Хэдэн мянган жил хадгалж ирсэн дурсгалуудыг өнөө цагийн шуурганд хэдхэн жилийн дотор хууль бусаар сүйтгүүлбэл хэдэн үеийн дараа ч үл хэлтрэх гэм, Монголын эмгэнэл болно.
-Таны бодлоор өв соёлоо хамгаалах ямар арга зам байна вэ?
-Олон арга зам бий. Тухайн орон нутгийн хариуцлагыг өндөр болгох, археологийн дурсгалуудыг хамгаалах эрх зүйн орчныг чангатгах, хүн ардад өв соёлоо хамгаалах цогц сургалт ойлголтууд явуулах, мэдээлэлийн хэрэгсэлүүд нэгдэж ажиллах, хамгийн гол нь үүнд шаардагдсан төсөв суулгаж өгөх, соёлын өвийг хамгаалахад дэмжлэг үзүүлсэн компани, хувь хүмүүсийг татвар зэрэг ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал олгох, бүс нутагт судалгааны төвүүдийг байгуулах зэрэг цогц арга хэрэгслүүд буй.
Бидэнд мэдэгдэж байгаагаар жилдээ хамгийн багадаа 500-600 булш тоногдож байна.
-Манайд археологийн өв соёлын бүртгэл гэж байдаг уу?
-Манай хүрээлэнд буй археологийн дурсгалууд тооллогогүй явж ирснийг бид хоёр жилийн өмнө хүрээлэн нэгдсэний дараа бүрэн тооллого хийж дуусгасан. Мөн Ч.Амартүвшингээр ахлуулсан баг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх археологийн дурсгалуудын нэгдсэн бүртгэл мэдээлэлийн сан байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Манай археологичид зүгээр суугаагүй. Уул уурхай, зам, бүтээн байгуулалтад өртөж болзошгүй дурсгалуудыг хамгаалах, малтлага судалгаа явуулж зөвхөн өнгөрсөн жилд 1000 орчим дурсгалыг хамгаалж, аюулгүй болгосон ч монголын баялаг дурсгалуудын дэргэд өчүүхэн хэсэг юм.
Цаашид дурсгалуудад хяналт тавиулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн мэдээллийн мөрөөр шалгалтыг сайжруулах, мөн хууль, хүчний байгууллагуудад Монголын түүх, соёлын өвийг хууль бусаар хэрэглэсэн үйлдэлд өндөр хариуцлага тооцож тэмцэх хэрэгтэй. 100-200 мянган төгрөгөөр торгосноор хэзээ ч байдал дээрдэхгүй. Археологийн олдвор нь торгуулж байгаа мөнгөтэй харьцуулшгүй үнэ цэнэтэй. Үүнийг бүх шатанд ярих хэрэгтэй юм. Өв соёлын хууль бус хулгайтай нийтээрээ тэмцэх хэрэгтэй. Магадгүй маш том сүлжээ, бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэг явагдаж байгаа ч юм бил үү.
-Энэ талаар яам, тамгын газартаа мэдэгдсэн үү?
-Яам тамга тодорхой хэмжээнд анхаардаг л юм. Гэхдээ хэргийг шийдэх шийдэл нь хууль, хяналтын байгууллагынхны ажил байдаг.
-Байгаль дээрх соёлыг өвийг хамгаалахад зориулж төрөөс мөнгө төгрөг төсөвлөдөг үү?
-Тусгай төсөв байхгүй. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт нэг хадны оршуулганаас XXIII зууны үеийн урьд өмнө илрээгүй дурсгал илэрлээ гэж мэдээлэл ирэхэд төсөв хөрөнгөгүй учир бид очиж чаддаггүй. Гурван сарын өмнө Увс аймгийн Давст ууланд давс олборлож байгаад дарагдаж нас барсан хүний булш Монголд анх удаа олдсон.
Тэрийг авах хүн бас л байхгүй. Манай хэдэн судлаачид өөр судалгааны жаахан төсвөөрөө Увс аймаг руу явж, өвлийн хүйтэнд хөр цасыг ухаж тэр дурсгалыг авчирсан. Өнгөрсөн жил Баян-Өлгий аймгийн Цагдаагийнхан анхааралтай ажилласнаар 13 дугаар зууны үеийн бүтэн хадны оршуулгыг бүрнээр нь олж авчирлаа. Энэ чинь Монголын түүх соёлд хосгүй үнэт дурсгал болж байгаа юм. Булшнаас ухаж, авсыг нь гаргаад хаячихсан, ач холбогдолгүй эд зүйлийг нь тараасан, шатаасан гэх мэтээр асар их дурсгал сүйдэж байна. Хэрэггүй гээд хаясан дурсгал нь 13 зууны богтога малгай байх жишээтэй. Энэ чинь юу болж байна аа.
-Жилдээ археологийн хэчнээн олдвор сүйдэж байгаа талаар Танд мэдээлэл байна уу?
-Бидэнд мэдэгдэж байгаагаар жилдээ хамгийн багадаа 500-600 булш тоногдож байна. Энэ бол тойм мэдээлэл шүү дээ. Тэр болгонд хүрч ажиллах хүч манай хүрээлэнд байхгүй. Соёлын өвийн төвд ч байхгүй. Гэхдээ тэд ч энэ асуудлыг байнга хөндөж байх үүрэгтэй. Монгол байгаль дээрээ болон газрын хөрсөндөө археологийн олдвороор хамгийн баялаг улс. Энэ баялаг сан хөмрөг дуусна, устаж үгүй болно. Тиймээс хамгаалах, хойч үедээ үлдээх, хүмүүс өөрсдөө түүх, соёлын өвийн талаар тодорхой ойлголттой болох, хууль эрх зүйн хариуцлагыг өндөр болгох талаар анхаарах ёстой юм. Тухайн цагт амьдарч буй хүн бүр өмнөх үеийн болоод ирээдүйн өмнө үүрэг хүлээж байдаг. Үүнийг түүхээс харж болно.
МОНГОЛ УЛС АНХ УДАА БИЕ ДААСАН ЦОГЦ ҮЗЭСГЭЛЭНГ БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД 4-Р САРД ГАРГАНА
-Түүх, археологийн хүрээлэн археологийн олдворыг хамгаалах талаар “Босоо Монгол” хөдөлгөөнийхөнтэй хамтарч ажиллахаар боллоо гэж мэдээлэл гарлаа?
-Хүмүүс шуугиад л байх шиг байна. Нэг л зүйлийг хэлье. Монголын өв соёлын төлөө зөв бодлого, зөв бодол, зөв сэтгэл гаргасан хэн ч байсан бид дэмжиж ажиллах ёстой. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн бол шинжлэх ухааны суурь судалгааны байгууллагаас гадна нийгмийг зөв танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүрэг бүхий байгууллага. Бид ийм хүнд нөхцөл үүссэн үед Монголын өв соёлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллая, хууль бус малтлагын талаар мэдээлэл олж өгье гэж байхад цаашаа гэх эрхгүй. Манай байгууллага Монголын төлөө сэтгэлтэй хуулиар олгогдсон эрх бүхий хэнтэй ч хамтарч ажиллана. Энэ бол эрхзүйн хувьд нээлттэй.
Манай байгууллага ТББ-тай Санамж бичиг байгуулснаар тэр байгууллага хуульчлагдаж байгаа юм биш. Жаахан юм ойлгодог хүмүүс бол үүнийг мэднэ. Хэт үндэсний үзлээс ухаалаг үндэсний үзэл рүү шилжихэд нь хүмүүст туслах хэрэгтэй. Энэ хүмүүс гудамжинд тэмцдэг байсан бол сонин сэтгүүл гаргая, хэвлэл мэдээлэлтэй болъё, улс орныхоо өв соёлыг зөв хамгаалъя, археологийн олдворуудыг тоногчидтой тэмцэж мэдээлэл авч, холбогдох хүмүүст нь хүргэж өгье гэж манай хүрээлэнд хандсан. Ингэж байхад нь үгүйсгэж болохгүй. Үүнийг би буруу гэж үзэхгүй байгаа.
Одоо сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээрээ өндөр хөгжилтэй орнуудад үзэсгэлэн гаргах, Монголоо дэлхийд сурталчлах ажлуудыг хийж эхэлж байна.
-Археологийн олдворууд ухаж авчраад байдаг, хадгалах сав агуулах нь юу билээ?
-Агуулах сав дутмаг зориулалтын бус. Гэхдээ уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаа дурсгалыг малтаж авахаас өөр яах билээ. Манайх агуулах сав байхгүй гээд тэнд нь үлдээж болохгүй. Өртөж болох халдлагаас бид олдворуудаа авчирч хамгаалж байна. Төр засаг, салбарын яамнаас анхаарч хэчнээн жил хөөцөлдөж буй Археологийн судалгааны төв музейг маань байгуулж өгнө гэж найдвар тавьсан хэвээр. Манай байгууллага санал хүсэлтээ нэлээд олон удаа явуулсан. Газрын асуудал нь Төв аймагт шийдэгдлээ. Тэр болтол бид үзмэрүүдээ бэлдэж, хадгалж хамгаалах үүрэгтэй.
-Музей байгуулбал дэлгэх үзүүлэн хэр их байгаа вэ?
-Ази тивд байхгүй баялаг өв сантай нүүдэлчдийн музей болж чадна. Одоо сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээрээ өндөр хөгжилтэй орнуудад үзэсгэлэн гаргах, Монголоо дэлхийд сурталчлах ажлуудыг хийж эхэлж байна. Энэ агуулгын үүднээс Монгол Улс анх удаа бие даасан том хэмжээний цогцолбор үзэсгэлэнг БНСУ-ын Үндэсний музейд ирэх дөрөвдүгээр сарын 27-ны өдөр гаргахаар төлөвлөөд бэлтгэлээ хангаж байна.
Үүнд Засгийн газраас, салбарын яамнаас ихээхэн дэмжлэг тусламж үзүүлсэнд баяртай байгаа. Тус музейг байгуулснаар шинэ нисэхэд буусан хүн бүр түүнийг үзнэ. Хэдэн жилийн дараа нэг ч гэсэн хүрээлэнг санхүүгийн хувьд төрийн ачаалалаас гаргах боломж ч бүрдэнэ. Археологийн дурсгалуудыг хамгаалах, хадгалах, судлах цогц ажил тэнд хийгдэх боломжтой.
-Солонгост гаргах үзэсгэлэнд ямар цаг үеийн үзмэрүүдийг дэлгэх гэж байна вэ?
-Монголынхоо түүх соёлын дурсгалуудаас чулуун зэвсгээс эхлээд 17 дугаар зууны үеийн олдворуудыг дэлхийд тэргүүлэх музейд дэлгэх гэж байна. Сөүл хотод байдаг Үндэсний музейд өнгөрсөн жил Египетийн үзэсгэлэн гарсан. Дэлхийн хэмжээний үзэсгэлэнгийн танхимтай энэ музей жилдээ нэг улсыг онцлон сурталчилдаг. Үзэсгэлэн гурван сарын турш гарна.
-Үзэсгэлэнгээ гаргах саналыг манайд Солонгосын тал тавьсан уу?
-Бид өөрсдөө очиж санал хүсэлтээ тавиад, Солонгосын талаас бүрэн санхүүжүүлж байгаа юм. Цаашид дэлхийн улс орнуудад гаргах үүд нээгдэнэ.
Их ажлынхаа хажуугаар бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Зүгээр ээ. Бүгдээрээ соёлын өвийн төлөө хамтран ажиллая.