2002-2012 онд Италийн “Милан” багт хүчин зүтгэж байсан К.Зеедорф саяхан Испанийн “Депортиво” багийн дасгалжуулагчаар томилогдлоо. Сонирхолтой нь, түүнд үлгэр жишээ авах, зааж сургах цөөнгүй дотнын анд бий. Хэдэн жилийн өмнө “Милан”-д тоглож байгаад дасгалжуулагчийн албанд шилжсэн таван мэргэжилтнийг танилцуулъя.
ЖЕННАРО ГАТТУЗО
Баг: “Сьон”, “Палермо”, “ОФИ”, “Пиза”, “Милан”
Дасгалжуулсан огноо: 2014, 2013-2014, 2014-2015, 2015-2017, 2017 оноос өнөөг хүртэл Ж.Гаттузо хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлээд шууд ерөнхий дасгалжуулагч болсон. Францын “Сьон” багт тоглож, гэрээгээ дуусангуут энэ багаа тоглогч-дасгалжуулагчийн статустай удирдаж эхэлжээ. Гэвч эхний 11 тоглолтдоо дөнгөж 10 оноо авсан түүнийг багийн удирдлага ажлаас нь халлаа. Италид эргэн ирсэн ч ахин бүтэлгүйтэв.
Түүний удирдсан “Палермо” амжилт муутай байсан учир хэдэн сарын дараа дасгалжуулагчийн албан тушаалаасаа буулаа. Үүний дараа Грекийн ОФИ баг түүний тааруу удирдлагын золиос болж, лигтээ муу амжилт үзүүлэв. Амжилт тааруугаас гадна цалингаа аваагүй хөлбөмбөгчид бослого гаргаснаар Ж.Гаттузогийн Грек дэх адал явдал төгсгөл болжээ. Дасгалжуулагчийн замналаа тааруухан эхлүүлсэн ч шартай итали эр үүнд огтхон ч бууж өгсөнгүй.
Ж.Гаттузо эх орондоо ахин нэг баг дасгалжуулж эхэлсэн нь “Пиза”. Энэ багт Женнаро цагийг уйдах завгүй өнгөрүүлж, багаа дээд лигт дэвшүүлсэн, халагдсан, эргэж ирсэн, ахин “Сери В” рүү унасан гэх мэт. Түүнийг мэдээж ажлаас халснаар энэ “аялал” дуусав. Энэ бүхний эцэст ихээхэн романтик багийн эзэн л Ж.Гаттузод баг дасгалжуулах эрх өгч зүрхлэх байлаа. Гэвч чухам ийм хүмүүс одоогийн “Милан”-ыг удирдаж буй бололтой. 2017 оны арваннэгдүгээр сард Ж.Гаттузо тус багийн ерөнхий дасгалжуулагчаар нэрлэгдлээ. Сайн ерөнхий дасгалжуулагч болох ээлжит нэгэн боломжоо тэрбээр хэрхэн ашиглахыг харах л үлдэв.
ФИЛИППО ИНЗАГИ
Баг: “Милан”, “Венец”
Дасгалжуулсан огноо: 2014-2015, 2016 оноос өнөөг хүртэл Филиппо “Милан”-д тоглосон сүүлчийн улирлаа дуусгаад шууд багийнхаа “залуучуудыг” дасгалжуулж эхэлжээ. Төд удалгүй буюу 2014 оны зун үндсэн багийн ерөнхий дасгалжуулагч болов. Сонирхолтой нь, тэрбээр хуучин багийн анд К.Зеедорфын оронд томилогдсон. Дасгалжуулагчийн гараагаа амжилттай эхлүүлж, эхний тоглолтдоо “Лацио”-г буулгаж авчээ. Үүнд урамшсан Ф.Инзаги сонирхолтой, хөгжилтэй мэдэгдлээрээ хэвлэлийн хуудсыг чимж эхэлсэн юм.
Гэвч түүний амжилт удаан үргэлжилсэнгүй, улирлын эцэст “Милан” лигтээ 10 дугаар байрт оров. Ф.Инзаги ажлаасаа халагдаж, нэг жил хэртэй гэртээ суусан юм. Түүний дасгалжуулсан дараагийн баг нь Италийн доод дивизионуудаар өгсөж, уруудаж ирсэн тааруухан “Венец” байв. Цагтаа алдарт Jay-Z-тэй ажиллаж байсан америк хуульч Ж.Такопин энэ үеэс багийг худалдаж авлаа. Ж.Такопинд яагаад хөлбөмбөгийн баг хэрэг болсон нь тодорхойгүй ч тэр ирснээр багийн амжилт эрс дээшилжээ. Эдүгээ Ф.Инзагигийн удирдсан “Венец” баг “Сери В”-д хүч үзэж буй бөгөөд дээд лигт дэвшиж тоглох боломжтой багуудын нэгд тооцогдож байна.
АЛЕССАНДРО НЕСТА
Баг: “Майами”
Дасгалжуулсан огноо: 2015-2017 Олон жилийн турш эх орондоо “Милан”, “Лацио” багт амжилттай тоглосон А.Неста насны нар хэвийхэд хилийн чанадыг зорьсон. Алессандро эхлээд АНУ-ын хөлбөмбөгийн дээд лигт, дараа нь Энэтхэгт тоглов. Итали тоглогч зодог тайлаад Нэгдсэн улсад иржээ. АНУ-д тэрбээр Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийн (NASL) шинэ баг болох “Майами”-г удирдаж эхэллээ. Сонирхолтой нь, энэ багийн хамтран эзэмшигч нь “Милан”-ы экс тоглогч П.Мальдини байв. А.Неста энэ багт ажиллахдаа “Майами”-г NASL-ийн хагас шигшээд шалгаруулав. Лигийн шилдгүүдийн нэг болсон “Майами” багийг А.Неста 2017 оны сүүлчээр орхижээ.
АНДРЕЙ ШЕВЧЕНКО
Баг: Украины шигшээ
Дасгалжуулсан огноо: 2016 оноос өнөөг хүртэл 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээний дараа А.Шевченко шигшээ багаасаа зодог тайлсан. Төд удалгүй хөлбөмбөгчийн замналаа ч өндөрлүүлэв. Дээр өгүүлсэн тоглогчдоос ялгаатай нь украин тоглогч зодог тайлаад хөлбөмбөгөөс холдсон юм. Гэвч эх орон нь дуудсанаар Андрей 2016 онд хөлбөмбөгтөө эргэж ирэв. Тэрбээр Украины шигшээ багт М.Фоменкогийн туслахаар ажиллах боллоо.
Тэдний удирдлага доор украинчууд “Евро-2016”-д оролцох эрх авсан ч, амжилттай оролцож чадсангүй. Тэд Европын аварга шалгаруулах тэмцээний хомоол хамагчдын нэг байлаа. Ийнхүү М.Фоменко албан тушаалаа орхиж, шинэ дасгалжуулагчаар “Милан”-ы түүхэн дэх шилдэг тоглогчдийн нэг А.Шевченко томилогдов. Түүний анхны том сорилго нь багаа 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах байлаа. Гэвч украинчууд Исланд, Хорватын дараа хэсэгтээ гутгаар байр эзэлснээр ОХУ-ыг зорих эрхээ авч чадаагүй. Шева ийн бүтэлгүйтсэн ч Хөлбөмбөгийн холбоо нь түүнд итгэж буйгаа илэрхийлж, албан тушаалд нь үлдээжээ.
ЯП СТАМ
Баг: “Рединг”
Дасгалжуулсан огноо: 2016-2018 Я.Стам ерөнхий дасгалжуулагчийн албан тушаал руу алхам алхмаар ахижээ. Анх Голландын “Зволле” багийн туслах дасгалжуулагчаар, дараа нь “Аякс”-ын дасгалжуулагчдын багт ажиллав. Эдгээр албан тушаалыг цөөнгүй жил хашсаны эцэст Я.Стам ерөнхий дасгалжуулагч болсон юм. Гэхдээ тэрбээр том багийг бус Английн хоёрдугаар лигийн “Рединг” хэмээх даруухан багийг удирдаж буй. “Милан”, “Манчестер юнайтед”-ийн тоглогч асан эхний улиралдаа багаа Премьер лигт оруулах дөхсөн. Тэдэнд хэдхэн оноо дутаж, гутгаар байр эзэлжээ. Гэвч энэ улиралд “Рединг”-ийн амжилт эрс унав. Баг нь улирлын сүүлчийн 18 тоглолтод ганцхан ялалт байгуулсан бурууг багийн удирдлага Я.Стамт оноож, түүнийг өнгөрөгч долоо хоногт ажлаас нь халав.
Н.Энх