Өөрийгөө жолооддог, цахилгаан хөдөлгүүртэй, интернет сүлжээнд холбогддог гээд автомашины салбарт нэвтэрч буй шинэ технологи бүхнийг Audi өөрсдийн бүтээлд нэгтгэсээр байна. 100 гаруй жилийн түүхтэй “Дөрвөн цагирагт” энэхүү брэнд энэ жилээс албан ёсоор Монгол улсад үүд хаалгаа нээлээ.
Хамгийн анх Нью Йорк хотод өөрийгөө жолооддог автомашин турших эрх авсан, автомашинуудаа замын гэрэлтэй холбож, жолооч хэзээ улаан гэрэл асахыг мэддэг болсон нь мөн л Audi компани байсан бөгөөд 2018 оны цоо шинэ загварууд болон засвар үйлчилгээг та эх орноосоо авах боломжтой болж байна.
Эхний ээлжид Audi Улаанбаатар “Audi Q7”, “Audi Q5” зэрэг загваруудыг оруулж ирсэн бол тун удахгүй “A цуврал”-ын суудлын тэрэгнүүд Монголд ирэх аж. Үүгээр зогсохгүй 3,6 секундэд 100 км/цагийн хурд авдаг, 400 морины хүчин чадалтай 2018 оны Audi TT RS загвар энэ ондоо багтаж Монголд орж ирэх юм байна.
Хэрэглэгчдийн хувьд автомашины албан ёсны борлуулагч үйл ажиллагаагаа эхэлснээр хамгийн сайн засвар үйлчилгээг авах нөхцөл бүрддэг. Audi Улаанбаатар Герман мэргэжилтнүүдийн бэлтгэсэн боловсон хүчинтэй засварын төв болон сэлбэг хэрэгслийг Сингапур дахь агуулахаас богино хугацаанд авч ирэх нөхцөлтэйгөөр үйл ажиллагаагаа эхэлж байна.
Тэгэхээр Audi-ийн шинэ хэрэглэгчид болон одоо Audi унаж байгаа хэрэглэгч нарт аль альд нь тохирох бүх төрлийн үйлчилгээг нэг дор нэгтгэсэн гэсэн үг юм.
Нээлтийн ажиллагааны үеэр Audi Улаанбаатарын гүйцэтгэх захирал Жейсон Брүүм:
Audi брэндийг хүн бүхэн л мэддэг. Тийм учраас нарийн танилцуулах шаардлагагүй байх. Бидний тооцож үзсэнээр өнөөдөр Монголд 250-300 орчим Audi брэндийн автомашин хөдөлгөөнд оролцож байгаа. Ихэнх нь Q5 болон Q7 загварууд. Тэгэхээр шинэ худалдан авагчдаас гадна, одоо Audi унаж буй хэрэглэгчдэд шаардлагатай засвар, үйлчилгээг нэвтрүүлж байгаадаа баяртай байна.
Өнөөдөр энд байгаа хоёр Q7 загварын хувьд нэгийнх нь хөдөлгүүрийн багтаамж 2 литр. Audi-ийн хувьд Q7 загварт ийм жижиг хөдөлгүүр дээр морины хүчин чадлыг нь өсгөхийн тулд турбо суурилуулсан анхны загвар юм л даа.
Уламжлалын дагуу том автомашинд том хөдөлгүүр байдаг. Харин сүүлийн үед шатахуун зарцуулалтыг бууруулж, байгаль орчинд ээлтэй автомашины үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэгч компаниуд жижиг хөдөлгүүртэй, турбо загварууд үйлдвэрлэх болсон.
Харин нөгөө загварын хувьд 3 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй. Тансаг зэрэглэлийн загвар учраас шөнийн дуран, шилэн дээвэр, том дугуй, өнгө болон дотоод засал нь хүртэл ондоо. Учир нь бид хэрэглэгчдэд жижиг хөдөлгүүртэй, тоноглол багатай хямд загвараас эхлээд бүх тоноглолыг нь өөртөө шингээсэн хамгийн тансаг хувилбарыг хүртэл санал болгож байна. Хэдий нэг загвар ч гэсэн олон сонголттой гэсэн үг.
Түүнчлэн бид сэлбэг, засвар үйлчилгээг санал болгож байгаа учраас бүх төрлийн сэлбэгийг Ази дахь агуулахуудаас шууд нийлүүлнэ. Яг хаанаас авч ирэхээс шалтгаалаад 5-10 өдрийн дотор хэрэглэгчийн захиалсан сэлбэг энд ирэх юм.
Манай засвар, үйлчилгээний ажилтнуудын хувьд гадаадад чадвар дээшлүүлсэн хүмүүс болон тэднээс туршлага хуримтлуулсан ажилчид бий. Тэгэхээр бид Audi-ийн ямар ч загварыг, хэдэн оных ч байсан энд засаж чадна гэсэн үг.
Үнийн хувьд 2 литрийн хөдөлгүүрийн багтаамжтай үндсэн хувилбар нь 176 сая 400 мянган төгрөг, бүх тоноглолыг нь шингээсэн 3 литрийн хөдөлгүүрийн багтаамжтай хувилбар нь 240 сая 100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.