48 дугаартай, Зүүн салаа-МУБИС чиглэлийн автобусны хойд хэсэг шатжээ. Гал унтраах алба шуурхай ажиллаж, галыг унтраасан байна.
Автобус Гэсэр сүмээс дээш өгсөх үед гал гарчээ. Энэ автобусыг хоёр жилийн турш жолоодож буй жолооч "Гал гэнэт гарсан. Өмнө нь энэ автобус шатаж байгаагүй. Гал гарах үед автобусан дотор зорчигчид байсан" гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Энэ автобусыг "Тэнүүн огоо" ХХК эзэмшдэг. Нийслэлийн нийтийн тээврийн газраас галын шалтгааныг тодруулахад "Монголд 2005 оноос өмнө оруулсан автобусуудыг нийтийн тээвэрт үйлчлэхийг хориглосон. Одоогоор галын шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна. Хэсэг хугацааны дараа залгаарай" гэв.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Онцгой байдлын алба хаагчид гал гарсан газарт ажиллаж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн газартай дахин холбогдож, автобус шатсан талаар нэмэлт тодруулга авах гэсэн боловч "Ажлын цаг дууссан. Ажлын цаг дуусах үеэр энэ хэрэг гарсан учраас маргааш ажлын цагаар Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтантай холбогдож тодруулаарай" гэлээ.
Харин Тэнүүн-Огоо ХХК-ийн утас руу залгасан боловч утсаа авсангүй тул нэмэлт мэдээлэл авах боломж байсангүй. Одоогийн байдлаар галын улмаас хүн гэмтэж, бэртсэн тухай мэдээлэл хараахан байхгүй байна.