Хог. Гадаадынхан үүнийг мөнгө гэж харж байна. Тэд хаягдлаа ангилан ялгах, нийлүүлэх, боловсруулах, хувиргах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх гэсэн олон шат дамжлагаар үнэд хүргэж, ашиг олдог. Товчхондоо, хогийг мөнгө болгож хувиргах үйл явц ингэж өрнөдөг аж. Хаягдлыг баялаг болгон хувиргах үе шат бүхий энэ гинжин холбооны нэг нь л доголдоход хог үнэ цэнэгүй хэвээр үлддэг гэх. Гэтэл манай улс хамгийн эхний дамжлага дээр нь л гацчихаад буй.
“Мог пластик” компани гэхэд жилд 1200 тн хаягдал “цааш харуулах” боломжтой ч бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй
Ийм байтал бид “Эко паркаа түргэн байгуул”, “Орчны бохирдлыг бууруул” хэмээн шаардаж, шахах нь зүйд нийцнэ гэж үү. Бид энэ “түгжээ”-нээс хэзээ мултрах вэ. БОАЖЯ-ныхан Эко төлбөрийн тухай хууль боловсруулахаар саяхан ажлын хэсэг байгуулан, судалж эхэлжээ. Нэг удаагийн гялгар уутыг халах, дахин ашигладаг сав, баглаа боодлын хэрэглээг дотоодоос хангах, импортын бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бараа нийлүүлдэг үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжих зэрэг зохицуулалтыг энэ хуульд тусгах гэнэ.
Эко төлбөрийн тухай хуультай болохыг хаягдал дахин боловсруулах үйлдвэрийнхэн хамгийн их дэмжиж байгаа юм. Учир нь БОАЖ-ын сайд “Энэ хуулийн дагуу төвлөрүүлсэн орлогын 50 хувийг хог боловсруулдаг үйлдвэрүүдийг дэмжихэд зориулна” хэмээн ам гараад буй. Төрийн хайр хишгээс ангид, ёстой л бор зүрх, өөдрөг сэтгэлээр өдий хүртэл алдаг оног үйл ажиллагаа явуулж ирсэн үйлдвэрүүдэд үүн шиг чухал, хэрэгтэй зүйл үгүй.
БОАЖЯ-наас хамгийн сүүлд гаргасан Монголын байгаль орчны төлөв байдлын тайланд манай улсад жилд хуримтлагддаг хогны 50 хувийг дахин боловсруулахад хамгийн хялбар цаас, шил, хөнгөн цагаан, төмөр, хуванцар эзэлж буй ч үүнийхээ нэг хувийг нь ч “чулуу” болгож чаддаггүйг онцолжээ. 2016 онд гэхэд нийт хаягдлын 0.31 хувь нь л дахин боловсруулах үйлдвэрүүдэд очсон байв. 2030 онд үүнийг 40 хувьд хүргэнэ гэсэн өөдрөг зорилт дэвшүүлж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Ногоон хөгжлийн бодлого” зэрэг томоохон баримт бичигт ч энэ тухай тусгажээ.
Үүнийг биелүүлснээр орчны бохирдол багасаж, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт ч эерэг өөрчлөлт гарна гэж үзэж буй. Харин энэ зорилтод хүрэхийн тулд хогтой тэмцэгч үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бодлогоор дэмжих нь чухал хэмээн хамгийн эхний алхмаа хийсэн нь дээрх хуулийг санаачилсан явдал байлаа. Жилээс жилд хэмжээ нь нэмэгдэж байгаа хог хаягдлыг зөвхөн нэг хууль батлаад, дахин боловсруулах үйлдвэрүүдийн хүчээр хазаарлахад бэрх.
Эко төлбөрийн тухай хуулийн гол үр шимийг хүртэх үйлдвэрийн эзэд, ажилтнууд ч үүнийг хэлж байна. Хог “бүтээгчид”- ийн хандлагыг өөрчлөх, ялангуяа ангилан ялгах дадлыг хэвшүүлэх нь дахин боловсруулах үйлдвэрүүдэд үүрүүлсэн ачаа хөнгөрнө гэдгийг онцолсон. Хэчнээн сайн хууль, журам байгаад иргэд нь түүнийг мөрдөж, хэрэгжүүлэхгүй, урьдын адил хогоо замбараагүй хаясаар байвал нэмэргүй шүү дээ.
Хуванцраар сантехникийн хоолой, хогийн сав, хагас боловсруулсан үрэл үйлдвэрлэдэг “Мог пластик” компани гэхэд жилд 1200 тн хаягдал “цааш харуулах” боломжтой ч бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй, 30-40 хувиа л дөнгөн данган ашигладаг гэнэ. Түүхий эдээ ангилж ялгах асуудлаас болж ийм бэрхшээл тулгардаг аж.
Картон боловсруулж, сав, баглаа боодол үйлдвэрлэдэг “Сайн цаас” компани өдөрт 20-25 тн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай
Картон боловсруулж, сав, баглаа боодол үйлдвэрлэдэг “Сайн цаас” компани өдөрт 20-25 тн цаас үйлдвэрлэх хүчин чадалтай ч хаягдлаа цуглуулах, ангилан ялгах ажилд багагүй цаг зарцуулдгаас бас л бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй юм байна. Иймхэн бэрхшээлээс болоод үйлдвэрүүд бүрэн чадлаараа, хэвийн ажиллаж чаддаггүй гэдэг үнэхээр өрөвдөлтэй биш гэж үү. Өчүүхэн нэгний унах шалтгаан нь ч ялихгүй гэдэг энэ.
Хог хаягдлын зохистой менежмент нутагшуулсан харь орнуудад харин энэ нь хүнд асуудал огт биш гэнэ. Жишээ нь, хаягдал боловсруулдаг үзүүлэлтээрээ дэлхийд үлгэр жишээ Сингапурт гэхэд хаягдал боловсруулах үйлдвэрт түүхий эдийг нь нийлүүлэх ажлыг улс хариуцдаг байна. Амины болон нийтийн орон сууцны оршин суугчид хогоо хаана, хэрхэн ялгаж хаях тухай ч хуульчилж өгсөн байдаг аж. Энэ нь үйлдвэрүүд үр дүнтэй, бүтээмж өндөртэй ажиллах боломж бүрдүүлж өгчээ.
Тэр ч бүү хэл, гудамжинд бохь зажлахыг хориглодог. Гэтэл манай улсын иргэдэд хогоо өдөр тутам ангилах нь битгий хэл, зориулалтын газар нь хаядаг дадал бүрэн төлөвшөөгүй. Хог хаягдлыг зориулалтын бус орчинд хаяснаас их хэмжээний газар бохирдож, түүнийг цэвэрлэхэд зориулж улсаас мөнгө төсөвлөдөг хэвээр. Зөвхөн 2016 онд 472 газарт хогийн түр цэг үүсгэж, тэнд хуримтлагдсан 107 мянган тн хаягдлыг зөөж, 98 мянган га талбайг цэвэрлэжээ.
Энэ ажилд багагүй мөнгө төсөвлөсөн нь ойлгомжтой. Бид хандлагаа өөрчлөхгүй бол жил бүр ийм байдлаар үргүй зардал гаргах нь. Тиймээс янз бүрийн гоё нэртэй хууль, журам батлахад бус, иргэдийнхээ тархинд зөв дадал, зуршлын “үр” суулгахад анхаарах нь чухал. Хог дахин боловсруулагчдаа дэмжих нь зөв. Гэхдээ ямар бодлогоор, яаж дэмжвэл тэд илүү бүтээлтэй ажиллах вэ гэдэг нь бас л чухал билээ.
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг Gegeenee Аriu хэмээх бүсгүйтэй би нүүр номын найз. Тэрбээр гурван настай охиноороо хогийг хүнснийх, хатуу гэж ялгуулж хаяулдаг, жаахан томрохоор нь энэ тухай бүр тодорхой заана хэмээн саяхан бичсэн байлаа. Ирээдүйн зөв иргэнийг тэд ингэж л бэлдэж байна. Монголд бол хүүхэд байтугай томчууд ч ингэдэггүй. “Хэрэгтэй бол өөрсдөө ялгаад авна биз” гэсэн байдлаар ханддаг. Харин хогтой тэмцэх шинэ “зэвсэг” болох Эко төлбөрийн тухай хууль энэ хандлагыг өөрчилж чадах болов уу.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ахуйн хог хаягдлыг ангилж хаях дадал төлөвшүүлэх туршилтын төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлжээ. Сүхбаатар, Хан-Уул дүүргийн орон сууцны 10 хорооллын оршин суугчдыг үүнд хамруулах юм байна. Цаашид аймаг, сум, дүүргийн Засаг дарга, тохижилтын компаниудтай хамтран эл төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй гэсэн. Нэг ч гэсэн ийм санаачилга гаргасан нь сайшаалтай. Бид хогоо хуульд даатгаад орхиж болохгүй билээ.
Ж.Сувд