АН-ын Үндэсний бодлогын хорооны 410 гишүүний 30 хувийг сэлгэх дотоод сонгуулийн албан ёсны дүн гарчээ. Дүнгээс харвал, ҮБХ-ны 76 суудлын төлөөх эргэлтийн сонгуульд оролцсон эрхмүүдээс 28 нь дахин сонгогдсон байна. Монголын улс төрийн нөлөө бүхий хүчний хувьд АН-ын дотоод сонгуулийг олон нийт анхааралтай ажиглаж, үүгээр далимдуулан зарим лидерээ зайлуулах нь гэх зэрэг янз бүрийн байр суурь хөвөрч байсан.
Юутай ч УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Б.Болор, сайд асан Д.Дорлигжав нар ҮБХ-нд суудлаа хадгалж үлджээ. Харин Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, гишүүн асан Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Д.Ганболд, Д.Одхүү зэрэг нөлөө бүхий гишүүн нь ҮБХ-ноос албан ёсоор ийнхүү хасагдлаа. Гэхдээ Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл нар энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлээгүй юм байна.
Тус намын дүрмийн дагуу УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг зөвхөн ҮБХ-ны гишүүдээс тодруулах ёстой. Мөн ээлжит сонгууль болохоос нэг жилийн дотор ҮБХ-нд эргэлтийн буюу ротацын сонгууль хийхийг хориглосон учраас 2018 онд зохион байгуулсан хэмээн удирдлагууд нь тайлбарлаж буй. 2020 оны ээлжит сонгуулийг зургадугаар сард зохион байгуулна гэж тооцвол ирэх оны зургадугаар сараас өмнө ротацын сонгууль зарлах, эсэхийг тус намын Дотоод сонгуулийн хорооноос шийдэх юм
Өөрөөр хэлбэл, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл нар АН-аас дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй боллоо гэж өнөөдөр хэлэх нь өрөөсгөл аж. Гэвч тэд тус намаас дахин нэр дэвших, эсвэл өөр нам байгуулж, өрх тусгаарлах, эсэхийг ирэх өдрүүдийн үйл явц харуулах биз ээ. Дотоод сонгуулийн үеэр хамгийн их анхаарал татаж, хөглөсөн хүмүүс бол Баянзүрх дүүргийн АН-ынхан. Тус дүүргээс ҮБХ-нд төлөөлж суусан Э.Эрдэнэ (Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү) энэ удаа сонгогдсонгүй.