БНСУ-д болсон “Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадамд ажилласан гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нар “Blue Mon Center”ийн Norphei Art Gallery-д үзэсгэлэнгээ нээлээ.
“Өвлийн XXIII олимпийн наадам” гэрэл зургийн үзэсгэлэнд олимпийн наадмын торгон агшин, сэтгэл хөдлөм мөч, ялалт, ялагдлыг харуулсан фото зургууд дэлгэгджээ.
Дэлхийн дээд амжилт тогтоосон 15 настай олимпийн аварга Алина Загитово, түүхэндээ хамгийн олон медаль хүртсэн Норвеги, өвлийн олимпийн дуулиант тоглолт ОХУ-Германы хоккейн финал зэрэг 200 гаруй агшинг энэхүү үзэсгэлэнд багтаажээ.
Спортын дахин давтагдашгүй ялалт, ялагдлын хором бүхнийг гэрэл зургаар өгүүлэх үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ.