Женевийн Мотор шоу дуусаад хэдхэн долоо хонож байгаа хэдий ч автомашин үйлдвэрлэгчид өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн Нью Йоркийн авто шоунд шинэхэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ.
Infiniti 2019 оны QX60 болон QX80 загваруудын тусгай хувилбарыг албан ёсоор танилцуулав. Хүрэн өнгийн QX60 Limited загварын хувьд дугуй нь 20 инч бол QX80 Limited загварын хувьд 22 инчийн дугуйтай.
Гадна талаасаа төдийгүй дотор салон нь хүртэл илүү чамин, тансаг болсон бөгөөд моторын хүчин чадал нь хэвээр үлджээ. QX60 Limited загварын хувьд 295 морины хүчтэй, 3,5 литрийн V6 хөдөлгүүртэй бол QX80 Limited загвар нь 400 морины хүчтэй 5,6 литрийн V8 хөдөлгүүртэй аж.
Энэ хоёр загварын үнэ нь хараахан тодорхой болоогүй хэдий ч зун гэхэд худалдаанд гарах юм байна.
Infiniti QX60 Limited