МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 9 дүгээр конгресс болон Гүйцэтгэх хорооны 55, 56 дахь их хуралд оролцлоо.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Зvvн Азийн ХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдлоо.
Зvvн Азийн хөлбөмбөгийн холбоо цаашид бүс нутгийн нягт хамтын ажиллагаа, хөгжилд ихээхэн анхаарч ажиллахаар санал нэгдэж, үүнд чухал ач холбогдолтой бүсийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн U15 насны тэмцээнүүдийн 2018 оны хуваарийг баталлаа.
Е1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар өгсөн саналуудыг хэлэлцэхэд Монгол улс олонхийн санал авч тэмцээний нэгдүгээр шатны тоглолтуудыг хийхээр боллоо.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2018 оны есдүгээр сард уг тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, зочин тамирчдыг дээд зэргээр хүлээн авахаа илэрхийлсэн юм.