УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ А.Ундраа санаачилга гарган МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбар болох хими, физик, биологи, математикийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд өөрийн нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, шалгарсан 10 оюутанд өнөөдөр батламжийг нь гардууллаа.
Тэтгэлгийг шалгаруулахдаа сурлагын амжилт болон судалгааны ажлын үзүүлэлтээр тус бүр таван оюутныг тодруулан тэтгэлэг олгосон юм. Сурлагын амжилтаар тэргүүлж, М.Урангуа, Л.Мөнхжаргал, Д.Мөнхгэрэл, Ч.Баянбат, Б.Отгонжаргал нар, судалгааны чиглэлээр Т.Лхагважав, Х.Халиунаа, Х.Оюунхан, С.Дэлгэр, М.Дэлгэрмөрөн нарын оюутнууд тодров.
УИХ-ын гишүүн А.Ундраа “Шинжлэх ухааны салбар бол хөгжлийг түүчээлж явдаг. Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжлөө шинжлэх ухаан, технологи гэж үзэж, зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу эрчимтэй шилжиж байна. Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо жилээс жилд буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суурь шинжлэх ухаанаар суралцагсдын тоо цөөрч байгаа нь шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул явж ирсэнтэй холбоотой” гэлээ.
Тэтгэлэгт хамрагдахаар нийт 36 оюутан хүсэлт, материал ирүүлснээс шилдэг 10-ыг нь шилдгээр шалгаруулсан байна.
Тиймээс УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ.
Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх интрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сангууд, хувь хүмүүсийг уриалах зорилготой.
Тэтгэлгийн тухай мэдээллийг албан ёсны вебсайт, сиси систем, мэргэжлийн тэнхимээр нь дамжуулан хугацаа сунган зарласан. Тухайлбал МУИС-ийн num.edu.mn веб сайтад байрлуулсан тэтгэлгийн зарлалыг үзсэн хандалтын тоо 3868 байжээ.