Монгол Улсын Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Мишээл экспо” төвд боллоо.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны нээлтийг 15-39 насны хүн амыг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар болсон байна.
15-39 насны хүүхэд залуус, өмнөх шатны илрүүлэг, шинжилгээнээс хоцорсон 40-65 насны иргэд, 65-аас дээш насны ахмад настнууддаа эрүүл мэндээ хамгаалах энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уриалжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирүсийн халдварын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхэнийгээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд улсын хэмжээнд 40-65 насны 353.445 иргэн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан нь нийт зорилтот иргэдийн 57 хувийг эзэлж байна.
Харин аймгууд дахь хепатитийн В, С вирүсийн халдварын илрүүлэг, шинжилгээнд хамрагдсан түвшин дунджаар 60.4 хувьтай байгаа юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэдийн цусны даралтыг хэмжих, биеийн индекс тодорхойлох, эрүүл зөв хооллолтын зөвлөмж хүргэхээс гадна хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээг хийж буй дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн ажилтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл биечлэн танилцсан юм. Тэрбээр илрүүлэг, шинжилгээний явцын байдал болон цахим хариуг хэрхэн гаргаж буй талаар эмч, мэргэжилтнүүдээс лавлаж, үйлчүүлэгчдийн санал сэтгэгдлийг сонслоо.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээлтийн үеэр:
“Хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд 40-65 насны зорилтот насны иргэдийг хамруулах “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нэгдүгээр шатны үйл ажиллагаа амжилттай хэрэгжлээ.
Түүнээс 31.088 иргэнд В вирүс, 58.545 иргэнд С вирүс эерэг хариутай гарч, 20.188 хүнд эмчилгээ хийлээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээнд 100 хувь, мөн эмчилгээний зардал 60-100 хувийн хөнгөлөлт үзүүлсэн.
Эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10.2 тэрбум, хепатитийн С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4.9 тэрбум, С вирүсийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөнд 18.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тооцож төсвийг баталлаа.
“Элэг бүтэн Монгол” гоё нэртэй хөтөлбөр төдий бус элэгний өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтаас ард иргэдээ хамгаалсан маш чухал хөтөлбөр юм. Тиймээс хоёр дахь үе шат хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитийн В, С вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирүсээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго тавьж ажиллах юм.
Түүнчлэн хепатитийн С вирүсийн идэвхжилтэй иргэдийнхээ эмчилгээнд шаардлагатай эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 60-100 хувь хүртэл хөнгөлөх болно. Энэ дашрамд дуулгахад, ирэх зургадугаар сарын 01-нээс хепатитийн В вирүсийн идэвхжил тодорхойлж, иргэдээ эмчилгээнд хамруулахаар зорьж байна.
ХСҮТ-ийн статистик мэдээллээр, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт нь нийт нас баралтын эхний байрт орж байна. 2017 онд элэгний хорт хавдрын шинэ тохиолдол 2312 бүртгэгдсэний 53 хувь нь эрэгтэйчүүд, 47 нь эмэгтэйчүүд байна. Элэгний хорт хавдрын улмаас 1416 хүн нас барсан. Нийт шинээр бүртгэгдсэн элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатанд бүртгэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна.
2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний байдлаар нийслэлд 334.360 иргэн энэ хөтөлбөрт хамрагдах байсан бол, 104.638 иргэн илрүүлэг, шинжилгээнд хамрагдаад байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 142 өрхийн эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээг амжилттай зохион байгуулан ажиллаж байгаа. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шатны нээлтийн үйл ажиллагаанд төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв оролцож, иргэдэд үзлэг, оношилгоо хийж байна. Мөн өнөөдөр Багахангай, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шатны үйл ажиллагааг нээж эхлүүллээ.
Нийслэлийн хэмжээнд 15-39 насны нийт 590.919 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар зорьж байна. Мөн өмнөх илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж амжаагүй 40-65 насны иргэдээ ч энэ удаад хамруулахыг зорьсон.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР