"Оюутолгой" компанийн ханган нийлүүлэлтийн мэргэжилтэн өнгөрсөн хугацаанд тус компани дотоодоос хэдий хэмжээний худалдан авалт хийснээ танилцууллаа.
"Оюутолгой" компани шохойн чулуу, ган бөмбөлөг зэргийг дотоодоос худалдан авч эхэлжээ. Ган бөмбөлгийг Тайландаас худалдан авч байсан бөгөөд үндэсний компаниас худалдан авах болсноор 40 хувийн хэмнэлт гаргасан байна.
Баяжуулах үйлдвэрт ашигладаг шохойн чулууг урд хөршөөс нийлүүлж байжээ.
Тус компани адилхан үнэ, чанар санал болгосон хоёр компани байвал дотоодын буюу Монголд бүртгэлтэй эсвэл багадаа 50 хувийг нь монголын тал эзэмшдэг компанийг сонгох юм байна.
Оюутолгойн нийт худалдан авалтын 83 хувь үндэсний буюу Монголд бүртгэлтэй компаниудад ногдож байгаа бөгөөд цаашид талуудын буюу ханган нийлүүлэгчдийн оролцоог чухалчилна гэдгээ илэрхийллээ.
“Компанийн бодож төлөвлөж байгааг ханган нийлүүлэгч мэдэх тусам, илүү их мэдээлэл авч, улмаар хамтран ажиллахад хялбар болно. Үйлдвэрлэгчид хүсэлтээ бидэнд цахим шуудангаар илгээж болно. Таны хүсэлтэд манай хариуцсан ажилтан ямар хугацаанд эргэн хариулав гэдгийг бид хянаж, хэмждэг учраас энэ механизм сайн ажиллана гэж тооцоолж байна.
Ханган нийлүүлэлтийн тогтолцоог илүү хялбар, ёс зүйтэй болгохыг эрмэлзэн ажилладаг байна. Жишээ нь тендерээ 6 сарын өмнө цахим хуудсандаа байршуулдаг. Ингэснээр тендерт оролцох хүсэлтэй компаниудад бэлтгэх хугацаа олгох зорилготой” гэв.
Бээлий үйлдвэрлэгчид төлсөн нийт үнийн дүнгийн 98 хувь нь Монголд үлддэг.
Тендерийн явц Ариба гэдэг системийн дагуу явагддаг. Тендерт оролцсон бүх компаниас санал асуулга авч, худалдан авалтаа хэрхэн сайжруулах вэ гэдэгт байнга анхаардаг. Тендерт шалгараагүй аж ахуйн нэгж бүрт яагаад шалгараагүй шалтгааныг нь нэг бүрчлэн танилцуулдаг. Ингэснээр тухайн компани дараагийн удаад өмнөх алдаагаа засах боломжийг олгодог.
Дотоодын ханган нийлүүлэлт нийт худалдан авалтын 83 хувьд хүрсэн. Гэхдээ энэ худалдан авалт Монголд үлдэж буй эсэхийг мөн судалж байна. Бидний дараагийн зорилго бол худалдан авалтын орлогын аль болох дийлэнхийг Монголд үлдээх юм.
Жишээ нь арьсан бээлийг дотоодоос худалдан авснаар 35 хувийн зардал хэмнэсэн. Бээлий үйлдвэрлэгчид төлсөн нийт үнийн дүнгийн 98 хувь нь Монголд үлддэг гэсэн тооцоог хийжээ. Иймд энэ бизнесийг дэмжинэ гэдгээ Оюутолгой мэдэгдлээ.
Аюулгүйн гутлыг одоогоор тус компани гаднаас авч байна. Энэ нь гутал дээр хүнд эд зүйл унахад хөлийг гэмтэхээс хамгаалсан, хатуу хошуутай гутал юм. Энэ гутлыг дотоодоос авахаар тендер зарлахад гурван компани шалгарч, одоо туршилтын шатанд яваа юм байна. Аюулгүйн гутал худалдан авч эхэлбэл Оюутолгой 25 хувийн зардал хэмнэнэ. Мөн дотоодын гурван компанийн үйлдвэрлэл тогтворжих давуу талтай.
Төгсгөлд нь хэлэхэд 83 хувь нь тоо зөвхөн ил уурхайн худалдан авалтад эзлэх дүн юм. Өнгөрсөн онд Оюутолгой зөвхөн далд уурхайн худалдан авалт нэг тэрбум ам.долларт хүрчээ.