“Монсудар” хэвлэлийн газар санаачлан ХБНГУ-ын хэлний зөвлөлийн гишүүн, дэлхий дахинаа танигдсан Дүдэн толь бичгийн редакцын эрхлэгч асан, доктор профессор Маттиас Вермкег урьж, МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн болон Гётё институттай хамтран “Хэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр арчилж, тордох нь” сэдэвт цуврал илтгэл хэлэлцүүлгийг 2018.04.03-2018.04.05-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байна.
Тэрээр Хайделбергийн Их Сургуульд хэлшинжлэлийн докторын зэрэг (1987) хамгаалж,
- Дүдэн хэвлэлийн газрын ерөнхий редактор, хэлний зөвлөх (1987-1995),
- Дүдэн хэвлэлийн газрын Маннхайм дахь салбарын эрхлэгч (1995-2010),
- Зүүн Хятадын Их Сургууль (East China Normal University)-ийн зочин багш (2011-2014)-аар тус тус ажилласан бөгөөд 2014 оноос хойш Хайделберг, Маннхайм Их Сургуулийн багш, ХБНГУ-ын хэлний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 04 сарын 03, 04-ний өдрүүдэд доктор профессор Маттиас Вермке “Орчин цагийн тайлбар болон зөв бичихзүйн толь бичиг”, “Толь бичиг боловсруулах аргазүй” гэх илтгэлийг тавьж, Хэл Зохиолын Хүрээлэн, МУИС, ШУТИС-ийн хэлшинжлэлийн багш эрдэмтэд, залуу судлаачид болон хэл сонирхогчид идэвхтэй оролцож, түүний мэдлэг туршлагаас хуваалцан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Та бүхэн энэхүү үйл ажиллагааны дараагийн илтгэлийг сонсохыг хүсэж байгаа бол 04 сарын 05-ны өдөр 18:30-20:00 цагт болох СТӨ-ний Хүүхдийн номын санд байрлах Герман мэдээллийн санд “Хэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр арчилж, тордох нь” сэдэвт илтгэл хэлэлцүүлэгт оролцоорой.
Түүний дээрх илтгэлүүдийн агуулгаас товч дурдвал: Эх хэлтнүүд хэлний нарийн төвөгтэй эрдэм шинжилгээний тайлбар бус хэм хэмжээ тогтоосон, тэдний эргэлзээг тайлах толь бичиг ашиглахыг л чухалчилдаг.
Гэхдээ тэрхүү толь бичгийн агуулга, тайлбар, үгийн сан, хэлзүй зэргийг байнга шинэчилж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж байх учиртай. Тухайн толь бичиг хэрэглэгчдийн шаардлагад нийцэж, тодорхой мөчлөгтэйгөөр байнга шинэчлэгдэхгүй бол зүгээр л үгийн сангийн архив болж үлддэг. Мөн толь бичгийг тухайн хэлийг сурч байгаа гадаад хүмүүст өөрийн соёлоо түгээх нэг хэрэгсэл гэж үзэх ёстой.
Цаашлаад, цахим болон хэвлэмэл толь бичгийн ялгаа тэдгээрийг ямар аргазүй, аргачлаар боловсруулж, яаж шинэчилдэг, шинэ үгийг ямар шалгуур, сонголтоор толь бичигт оруулдаг зэрэг олон нарийн зүйлийг тэрээр илтгэлдээ хэллээ.
Мөн толь бичгийн хөгжил, чиг хандлага ойролцоо үг, шинэ үг, товчилсон үг, утгын тайлбар, зөв бичихзүй, эсрэг үг, хуучин үг, дуудлагын гэхчилэн нэг үүрэгтэй, төрөлжсөн байхаа больж, универсаль толь бичиг буюу тухайн олон үүрэгтэй болгох шаардлага гарч ирсэн.
Тодруулбал, тухайн нэг үгтэй холбоотой бүхий л ойлголтыг нэг дор харуулахыг зорьдог болсон гэсэн үг юм. Герман эх хэлтнүүд болон герман хэлийг сурч байгаа хүн бүхэн нэн тэргүүнд ашигладаг Дүдэн хэмээх толь бичгийг 1880 онд анх Конрад Дүдэн /Konrad Duden/ боловсруулснаас хойш “Дүдэн” хэвлэлийн газар хэвлэмэл толь бичгээ таван жил тутам 5000 үгээр баяжуулан, цахим толь бичгээ байнга арчилж шинэчилж, өдгөө ХБНГУ-ын албан ёсны толь бичиг буюу герман хэлний универсаль толь бичиг болтол нь хөгжүүлсээр байгаа аж.