Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Бүгд найрамдах Куба улсын Спортын сайд, Биеийн тамир, спорт, амралт чөлөөт цагийн үндэсний институтын ерөнхийлөгч Антонио Бехали Гарридо нар өчигдөр уулзалт хийлээ.
Куба улс нь волейбол, жүдо, боксын спортын төрөлд дэлхийд дээгүүр үнэлэгддэг бөгөөд энэ төрлүүдээр Монголд дасгалжуулагч илгээх боломжтой гэжээ. Үүний эхлэл болгож, удахгүй боксын залуучуудын шигшээ багт өндөр туршлагатай дасгалжуулагч ирэхээр болжээ.
Цаашид спортын таван төрөлд хамтран, харилцан дэмжлэгтэйгээр “Токио-2020” олимпийн наадамд оролцох нь үр дүнтэй хэмээн ярилцсан байна. Энэ үеэр Куба улсын сайд Антонио Бехали Гарридо “Куба улс жилийн турш дулаан байдаг болохоор бэлтгэл сургуулилт тогтмол хийхэд таатай орон. Танай улсын спортын баг тамирчдыг эх орондоо хүлээн авч, хамтарсан бэлтгэл хийлгэхэд таатай байх болно” гэжээ.
Хоёр тал волейбол, чөлөөт бөх, жүдо, бокс, гимнастикийн спортын төрөлд хамтран ажиллаж, багш, дасгалжуулагч, тамирчдыг бэлтгэл цугларалтад хамруулах тал дээр санал нэгдсэн юм.
Монголын жүдо бөхийн холбооны зүгээс эрхэм сайдад хандан хөнгөн, хүнд жингийн ангилалд тамирчин солилцох тухай хүсэлт гаргасан бол гимнастикийн холбооноос Куба улсын баг тамирчдыг эх орондоо урьж, хамтарсан бэлтгэл хийх боломжтой гэсэн санал тавьжээ.