Харри Поттерийн (Harry Potter) тухай уран зөгнөлт 7 цуврал номыг уншдаггүй юмаа гэхэд киног нь үзээгүй бол зүгээр л “үзэхгүй хаагуур юу хийж яваа вэ” гээд хэлчихвэл гомдохгүй биз дээ.
Английн зохиолч Ж.К.Роулингийн (Joanne Rowling) 1997 онд бичсэн “Харри Поттер ба Гүн ухаантны чулуу” ном худалдаанд гарсан даруйдаа алдаршиж олон дээд амжилтын эзэн болсон билээ. Дуу алдмаар амжилтад хүрсэн энэхүү “мөлжүүртэй” зохиолын мөрөөр мөшгөцгөөе!
2007 оны 8 сард цувралын эхний 6 боть нь 400 гаруй сая хувь борлогдож, 64 хэлээр орчуулагджээ. Харин цувралын төгсгөл болох “Харри Поттер ба Үхлийн шүтээн” ном нь худалдаанд гарав уу үгүй юу 12 сая хувь борлогдож дээд амжилт тогтоож байжээ.
Алдарт цуврал номын “мөлжүүр”-ээр Warner Bros компани цуврал кино хийсэн бөгөөд 7,7 тэрбум US$-ын ашиг олжээ. Түүгээр ч зогсохгүй тоглоом, бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болтлоо хөгжсөн нь Харри Поттер брендийн борлуулалт 15 тэрбум гаруй US$-т хүрээд байна.
Энэхүү шидэт ертөнцөөр номны хуудсаар биш, дэлгэцээр биш аялах биш, харин биеэрээ мэдрэхийг хүсвэл бид таныг хаана очих ёстойг хэлж өгье. Харин эхлээд зохиолчийг тантай танилцуулъя.
Жоанна Роулингийн амьдрал дардан байгаагүй, үхэл хагацал, гэр бүлийн салалт, ганц бие ээжийн тарчиг амьдрал гээд юу эсэхийг үзжээ. Роулингийн амьдрал зохиолд нь ч нөлөөлсөн байдаг. Жишээ нь, зохиол дахь Харригийн тарчиг амьдрал, мөн Хогвартсын дүр нь Роулингийн сэтгэлзүйн хямралыг илэрхийлсэн дүр аж.
Зохиолч бүсгүй 1965 оны 7 сарын 31-нд Английн Yate, Gloucestershire хэмээх жижигхэн тосгонд төржээ. Тэрээр дүүдээ үлгэр зохиож уншиж өгдөг байсан ба 6 настайдаа бичсэн “Туулай” зохиолыг нь ээж нь хэвлүүлж байсан түүхтэй. Түүнийг 4 настай байхад гэр бүл нь Винтерборн (Winterbourne) тосгон руу нүүж 200 жилийн түүхтэй Гэгээн Майклийн бага сургуульд оруулав.
Сургуулийн захирал нь Алфред Данн (Alfred Dunn) гэж хүн байсан нь хожим нь Харри Поттерийн Албус Дамдлдорын (Albus Dumbledore) дүр болжээ. “1990 онд Манчестрээс Лондон руу аялах үед миний толгойд шидтэний сургуульд элсэж буй нэгэн бяцхан хүүгийн тухай түүх буусан” гэж зохиолч дурсжээ.
Зохиолч кино зургийг Лондонд авах, зөвхөн Англи жүжигчид тоглох зэрэг хэд хэдэн хатуу нөхцөл тавьсныг кино найруулагчид ёсоор болгожээ.
Өнөөдөр Роулинг авьяас билэг, хөдөлмөрөөрөө алдрын оргилд хүрч, сайхан гэр бүлтэй, 5,5 сая US$-ыг буяны ажилд зориулдаг хандивын сантай дэлхийн хүн болжээ. “Мөлжүүртэй” зохиолын мөрөөр цаашаа явцгаая.
Би Харри Поттерийн тухай цуврал киног хэчнээн олон удаа үзсэн ч уйдаггүй. Тэгээд өөрийн биеэр шидэт ертөнцөд, адал явдалт аялал хийх боломжийг хайсаар үүргэвчээ үүрээд Лондонд ирсэн юм. Өөрийгөө Харри гээд төсөөлчихлөө.
Миний адал явдалт, аялалд олон сонголт байна. Warner Bros студийн гайхамшигт “амьд аялал”. Үүгээр аялаад гайхаш төрөхгүй бол Харри Поттерийг мэдэрсэн гэж хэлээд ч юу гэхэв. Гарт баригдана, нүдэнд үзэгдэнэ, чихэнд сонсогдоно. Бүр амтагдтал бодит мэтээр хийсэн гайхамшигт ертөнц.
Энэхүү аялал нь Warner Bros студи кино хэрхэн хийсэн, амилуулсныг үзэх тасархай гоё боломж байв. Great Hall, Dumbledore's Office, Gryffindor Common Room-ээр зочилж, 5 ид шидийн ертөнцөөр аялна. Үгээр илэрхийлэхэд багадах, үзүүштэй аялал шүү. Өөрийн эрхгүй л энд ирэх хүсэл төрнө.
Бусад сонголт: Харри Поттерийн хар такситай аялал, автобустай аялал, явган аяллыг танд санал болгож байна. Эдгээр аялал нь киноны зураг авалт хийсэн, киноны үйл явдалтай холбоотой Diagon Alley, Knight Bus гүүр, Платформ 9¾ зэрэг 13 газраар аялуулах өөр өөрийн маршруттай.
Миний бодлоор мэдээж Warner Bros-ын студиэр “амьд” аялал хийж, бусад 3 төрлийн аяллаас нэгийг нь сонговол киноны орчныг тэр чигт нь мэдрэх төдийгүй Лондон хотоор аялах өргөн боломжтой гэж хэлэх байна. Лондонд тавтай морил. Орчлонгийн бодит үнэнээс ид шидийн ертөнцөд хөл тавиад үз. Энэ бол гайхалтай амралт, шидтэний ертөнцийн “галзуу” мэдрэмж, төгс аялал юм шүү.