Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өчигдөр Монголдоо 46 дахь хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. 54 настай эмэгтэйд, 34 настай үеэл нь донор болжээ.
“Мэс засал 15 цаг үргэлжилсэн бөгөөд донор болон элэг шилжүүлэн суулгуулсан хүний бие хэвийн, хагалгааны дараах байдалтай байна” гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О. Сэргэлэн ярилаа. О.Сэргэлэн эмчээс элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ мэс заслыг ямар өртгөөр хийж байна вэ?
-Нэг мэс заслын төсөвт өртөг нь 105 сая төгрөг болж байна гэсэн тооцоо гарсан юм билээ. Үүнээс эмч, мэргэжилтнүүдийн илүү цагаар ажилласан цалин, эмнэлгийн урсгал зардал зэргийг хасаад нэг өвчтөний эмчилгээнд 65 сая төгрөгөөр тооцож, 25 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын санхүүжилтийг 2018 оны Улсын төсөвт суулгасан. Мөн дээр нь өндөр өртөгтэй эмчилгээний тоног төхөөрөмжийг зардалд 10 орчим сая төгрөг улсаас олгодог. Ингэхээр 70 гаруй сая төгрөгийг улсаас хариуцаж байна. Өвчтөнөөс бага хэмжээний зардал гарч, хүндрэл багатайгаар хүнд өвчнийг эмчлэх боломж бүрдлээ.
-Танай багийнхан дараагийн хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хэзээ хийхээр төлөвлөсөн бэ?
-Бид өнгөрсөн долоо хоногт хоёр хүнд мэс засал хийсэн. Донор болон өвчтөнүүдийн бие хэвийн, эмнэлгийн хяналтан дор хагалгааны дараах эмчилгээ үргэлжилж байна. Дараагийн хагалгааг дөрөвдүгээр сарын 19-нд хийнэ.