Дэлхийн 210 улсын хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор эвлэлдэн нэгдэж, нөхөрлөх боломжийг олгодог “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөр зургадугаар сард Москва хотод болно.
Тус хөтөлбөрт Монгол улс анх удаа хамрагдаж эх орноо төлөөлөн “Монголын тэмүүлэл” багийн Ш.Эрхэс залуу сэтгүүлчээр, ДМЮ багийн Э.Даринчулуун тоглогчийн хувиар оролцож, дэлхийн 211 орны хүүхэд багачуудтай хамт хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ-ий нээлтэнд оролцохоор шалгарсан билээ.
Дөрөвдүгээр сарын 5-нд Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын хүүхдийн фестивалийн “Есөн үнэт зүйл”-ийн цом хүртсэн байна.
“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрийн 2017 оны оролцогчид дуу нэгтэйгээр “Реал Мадрид” клубыг нийгмийн хариуцлагын хүрээнд найрамдал, тэгш байдал, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч, ялалт, уламжлал, хүндэтгэл гэсэн есөн үнэт зүйлийн бэлэг тэмдэг болж чадна хэмээн үзжээ.
Итали, Орос, Испани, Голланд улсуудаас төлөөлөгчид гадна “Газпром” компанийн захирлуудын зөвлөхийн дарга Виктор Зубков “Есөн үнэт зүйл”-ийн цомыг Реал Мадрид клубт гардуулах үйл ажиллагаанд оролцжээ.
Испанийн алдарт клубын сайн үйлсийн төлөөх “Реал Мадрид сан” нь 1988 онд үүсгэн байгуулагдаж, 20 гаруй жилийн хугацаанд нийт 800.000 гаруй эмзэг давхаргын хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлсэн. Уг сан нь одоогоор дэлхий даяар 77 орон оронд 450 спортын нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлж байгаа юм.