Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон олон суут зохиолч Орос гүрнээс төрсөн байдаг. Уран зохиолд шимтэгчдийн олонх нь А.Н.Толстойн “Алтан түлхүүр ба Буратиногийн адал явдал” үлгэрээр уран зохиолын ертөнцийн үүд хаалгыг нээж, Лев Толстойн “Анна Каренина” романаар бүсгүй хүний ертөнц, хувь тавиланг ухан ойлгосон биз ээ.
Харин Ф.М. Достоевскийгийн бүтээлээс уй гуниг, харуусал мэдрэх авч нийгмийн амьдралын үнэн нүүр царайг харж болно. Эцэс сүүлд нь М.А.Булгаковын “Мастер Маргарита” романаар шидэт реализм, тааварлашгүй ертөнцөд умбан одох аж.
Эдгээр зохиолчийн уран бүтээл, амьдарч асан он XVII, XVIII зуунд хамаарах авч өдгөө дэлхийн утга зохиол судлаачдын дуусашгүй судлагдахуун, уран зохиол сонирхогчдын ширээний ном хэвээр байна.
Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй сонгодог зохиолчдын төрсөн нутагт хөл тавиад номын дэлгүүрээр эс зочилвоос алдас болох буй за. Тиймээс та ямар ч төрлийн номын сонирхолтой байсан Woovoo танд дараах дэлгүүрүүдийг онцлон танилцуулж байна.
Бүхий л төрлийн номыг нэг дороос сонирхъё гэвэл “Московский дом книги”-г зорих нь зүйтэй. 1960-аад Арбатын гудамжинд тус дэлгүүрийг нээжээ. 4500 мкв талбайд орших номын дэлгүүр 13 ангилалд номоо хуваасан байдаг.
Үүнд байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, хүүхдийн уран зохиол, аман зохиол зэрэг бүх төрөл багтах ажээ. Номын арвин сонголттойн дээр тав тухтай орчин, өвөрмөц интерьер нь номын хорхойтнуудыг татдаг.
Тус байшинд байрлах Уран Зохиолын Кафед тухлангаа кофе шимэн, шинээр авсан номын хуудсаа эргүүлэх нь амьдралын таатай хором мөчийн нэг болох биз ээ. Зарим үед тус кафед алдарт зохиолч, яруу найрагч, хөгжимчин, телевизийн нэвтрүүлэгч, жүжигчин, найруулагчид зочилж уулзалт зохион байгуулдаг.
Хуучин болон эртний ном, гадаад хэл дээрх номын тасаг мөн бий. Борлуулалтаар тэргүүлж буй болон сонгодог уран зохиолуудыг Англи, Франц, Герман, Испани хэл дээрх хэвлэлээр эгнүүлэн тавьсан байдаг. Дээр нь бичиг хэрэгслийн зүйлс “Московский дом книги”-д бий.
Ийм л учраас хэдэн ч насны, ямар ч сонирхолтой хүнд тус байшингийн үүд хаалга нээлттэй байдаг ажээ. Мөн заавал очилгүйгээр утсаар захиалга өгөх, очсон тохиолдолд цахим хэрэгслээр хайж буй номоо төвөггүй олох аргыг Москвагийн номын байшин нэвтрүүлсэн байна.
КОМИК НОМ СОНИРХОГЧДОД – “CHOOK AND GEEK”
Зурагт номын хорхойтнуудын хүсэл биелэх цэг нь “Chook and Geek” мөнөөс мөн билээ. Учир нь Англи, Орос хэл дээрх шог сэтгүүл, манга, зурагт зохиолыг энэ дэлгүүрт нэгтгэжээ. Тус дэлгүүрт хүүхэд, том хүн зэрэг зурагт номыг бүхий л түвшинд сонирхогчдод нийцсэн бүтээлүүд өрөөтэй байдаг.
Алдарт “Marvel”-ын Супер баатрууд, Оросын зураачдын бүтээл, адал явдалт, уран зөгнөлт, драм, аймшгийн гээд төрөл жанр өргөн шүү дээ. Мөн “Twin Peaks”, “Sherlock”, “The Big Bang Theory” зэрэг телевизийн олон ангит цувралын цаасан дээрх хувилбар “Chook and Geek”-д байх ажээ.
Төрөл жанр нь ийм тул бэлэг дурсгалын зүйл, алдарт баатрын амилсан хувилбарыг худалдаалахгүй бол болохгүй. “Chook and Geek” ч үүнийг мартсангүй тоглоом, сувинер өрөөтэй тавиурыг дэлгүүрийнхээ нэг хэсэг болгосон байна. Тус дэлгүүр 2010 онд нээгдсэн цагаас Tverskaya гудамж болон Klimentovsky pereulok-д хоёр салбартай болжээ
ХЭЗЭЭД НЭЭЛТТЭЙ – “RESPUBLICA”
“Respublica” бол 24 цаг нээлттэй байдаг номын дэлгүүр юм. Үүнээс өөр “ид шид” ч энэ дэлгүүрт бий. Та номын хорхойтон л бол сонсох болон харах урлагийг шүтэн бишрэгч байх нь гарцаагүй. Харин “Respublica” энэ гурван төрлийн урлагийг нэг дор төвлөрүүлжээ.
“Respublica” нь Орос хэл дээрх зохиол, бүтээлээс гадна Итали, Япон, Герман, Франц номын онцгой сонголт, Англи номын өргөн сонголт, сар тутмын сэтгүүл зэргийг санал болгодог. 2006 онд 1 -р Tverskaya-Yamskaya гудамжинд нээгдсэн цагаас зөвхөн “Respublica” –д л байх өвөрмөц орчноор олонд танигдсан юм. Орчин үеийн хэв маягтай тус дэлгүүрт өдрийн хоол зооглож, уянгалаг хөгжим сонсож, арт кино үзсэн ч болно шүү дээ.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас