Хаврын улиралд томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хамтарсан баг өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн орны ачаалал, томуу, төст өвчний байдалтай танилцсан байна.
Ингэхэд
- Баянзүрх дүүрэг хүүхэд хэвтэн эмчлүүлэх 180, эрчимт эмчилгээний 5 ортой. Бямба гарагийн байдлаар 172 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд насанд хүрэгчдийн тасгаас хоёр палат суллаж, нэмэлт ор гаргажээ. Эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн 80 хувь нь амьсгалын замын ямар нэг үрэвсэлтэй байна.
- Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн 125 ортойгоос энэ сарын 7-ны байдлаар 132 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нэмэлтээр 35 ор дэлгэн ажиллаж байгаа бөгөөд амьсгалын замын өвчлөл дийлэнх хувийг эзэлж байгаа ба амьсгалын замын өвчнөөс үүдэлтэй ходоод гэдэсний хямралтай хүүхдийн тоо нэмэгдэж байна гэдгийг эмнэлгийн зүгээс мэдээлжээ.
- Чингэлтэй дүүргийн эмнэлэг хүүхдийн 75 ортой ч бямба гарагийн байдлаар 128 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 хувийг 6 сартайгаас 3 насны хүүхэд эзэлж байна. Мэдрэлийн тасаг, хөнгөвчлөх эмчилгээний өрөөнүүдэд 58 орыг нэмж дэлгэжээ.
- Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэгт дөрөвдүгээр сарын 7-ны 12 цагийн байдлаар нийт хүүхэд 82 хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд тухайн өглөө хүлээн авахаар нийт 36 хүүхэд ирж үзүүлснээс 2 хүүхэд хэвтсэн, 34 хүүхдэд зөвлөгөө өгч буцаасан байна. Амьсгалын замын өвчлөл зонхилж, тууралтат халдварууд ирж байгааг эмч нар хэлжээ. Ажилчдын амралтын өрөө, тоглоомын өрөө, хувцас солих, уулзалтын өрөө, физик эмчилгээний өрөө, задгай вестибюльд 23 дэлгэж, дотрын тасгийн 17 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн байна.
- Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 177 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 157 хүүхэд амьсгалын замын өвчтэй байна. Задгай палат буюу вестибюльд 17, эмчилгээний өрөөнд 6, ажилчдын өрөө 3, физик эмчилгээний өрөөнд 6 ор дэлгэсэн байна.
- Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын замын өвчлөл зонхилж байна. Хүүхдүүд өндөр халуурч бөөлжиж, гүйлгэсэн гэсэн зовиуртай ирж байгаа бөгөөд хүлээн авах дээр ачаалал их байна. Хүүхдийн тоглоомын өрөөнд 16, хуучин эрчимт эмчилгээний өрөөнд 14 ор тус физик эмчилгээний өрөөнд 6, сувилагчийн өрөөнд 4 эмч нарын өрөөнд 5 тус нэмэлтээр байрлуулсан байна.
Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.