“Mongolia mining 2018” уул уурхайн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн найм дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. “Оюутолгой”, “Эрдэнэт” хэмээх манай улсын хамгийн том зэсийн уурхайнуудын хангамж хариуцсан мэргэжилтнүүд үзэсгэлэнгийн үеэр илтгэл танилцуулсан юм. “Оюутолгой”-н ил уурхайн нийт худалдан авалтын 83 хувь, “Эрдэнэт”-ийн нийт худалдааны 65 хувийг дотоодын ААН-үүд эзэлжээ.
Уул уурхайн компаниуд бий болгосон ажлын байрны тоогоороо хөдөө аж ахуй, барилгын салбартай харьцуулахад бага. Харин улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг татвар болон худалдан авалтаараа эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг юм. Уул уурхайн компаниудтай хамтран ажилладаг, ханган нийлүүлэгчдийн тоо өсөх хэрээр уул уурхайгаас хүртэх ашиг бусад салбаруудад шууд бусаар үр өгөөжөө өгч байна. “Mining Mongolia 2018” үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ дэлгэсэн “Алфа шүүлтүүр” компанийг онцолж байна. Тэд хүнд даацын машинуудад зориулан шүүлтүүр үйлдвэрлэж, уул уурхайн компаниудад нийлүүлдэг. Өнгөрсөн онд ихээхэн ачаалалтай ажиллаж, захиалгаа арайхийн гүйцэтгэжээ. Тус компанийн борлуулалтын ажилтантай ярилцсанаа хүргэе.
Манай нөхцөлд илүү зузаан шүүлтүүр сонгох хэрэгтэй. Мөн гурван сараас удаан хэрэглэж болохгүй.
-Уул уурхайн ажилчид тоос, тоосонцортой нөхцөлд ажилладаг. Насаараа уурхайчин хийсэн хүмүүс уушгины өвчинд их нэрвэгддэг.
-Одоогийн хүнд даацын машинууд бүхээгтээ шүүлтүүртэй болсноор өвчлөл харьцангуй буурсан. Хүнд даацын машинуудад шүүлтүүр тавихгүй бол тоос орж, мотор хурдан эвдэрдэг. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг л гэхэд нэг жилд 30 мянган ширхэг шүүлтүүр биднээс худалдан авч, галт тэрэгний хөдөлгүүртээ суурилуулдаг.
Мөн MCS Coco cola, “Талх чихэр” гэх мэт хүнс үйлдвэрлэгчид гадаад орчны агаарын бохирдлыг дотогш нэвтрүүлэхгүйн тулд их хэмжээний шүүлтүүр ашигладаг. “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Гацуурт” гэх мэт уул уурхайн компаниуд ч бидний байнгын үйлчлүүлэгч.
-Приусын агаар шүүгчийг хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ?
-Приус 10, 11, 20 болон Харриэр загварын авто машинд зориулан, идэвхжүүлсэн нүүрсэн давхаргатай шүүлтүүрийг энэ оноос үйлдвэрлэж эхэлсэн. Энэ шүүлтүүрийг бүхээгтээ байрлуулснаар хорт утааг их сайн шингээдэг. Энэ шүүлтүүр идэвхжүүлсэн буюу ариутгасан, угаасан нүүрс агуулдаг юм. Усны шүүлтүүрт ч нүүрс ашигладаг. Хими цэвэрлэгээний газрууд мөн идэвхжүүлсэн нүүрс бүхий шүүлтүүр олноор нь ашигладаг.
-Жолооч нар шүүлтүүрээ ямар хугацааны дараа солих ёстой вэ?
-Ямар орчинд ашиглахаас хамаараад шүүлтүүрийн хугацаа харилцан адилгүй. Жишээ нь далайн уур амьсгалтай газар тоос их бага тул автомашины шүүлтүүрийг нэг жил ашигладаг.
Харин манай орчин ямар билээ дээ. Хүмүүс техник ашиглалтын мэдлэггүйгээс паар халахгүй болохоор нь үзтэл дотроос шороотой нэг юм гарч ирлээ гээд шүүлтүүрээ хаячихсан тохиолдлууд бий. Эрүүл мэндээ хамгаалахын тулд тогтмол хугацаанд шүүлтүүрээ солих шаардлагатай. Энгийн нөхцөлд ашиглах ёстой шүүлтүүрийг машиндаа тавьчихвал бүхээгт шороо орсоор л байна. Манай нөхцөлд илүү зузаан шүүлтүүр сонгох хэрэгтэй.
Мөн гурван сараас удаан хэрэглэж болохгүй. Гэтэл зарим хүн 2 жилийн дараа сольж байна.
Шүүлтүүрийг гаднаас нь харахад л шороо дүүрсэн байвал солино.
Дандаа өөдөө давхидаг машины бүхээг үрүү шороо их бага нэвтэрдэг. Салхины уруу давхидаг бол шороо их орно. Бид Приусын шүүлтүүрийг 12 мянган төгрөгөөр бөөнд нь худалдаалдаг. Жижиглэнгийн үнийг мэдэхгүй байна. Гадуур худалдаалж буй, нүүрсэн шүүлтүүр дунджаар 40 мянган төгрөгийн үнэтэй байхад манай бүтээгдэхүүн адилхан чанартай ч илүү хямд.
Мөн зарим иргэн захаас шүүлтүүр гэхэд хэцүү, нимгэн цаас аваад машиндаа тавьчихдаг. Утаа хаядаг машины ард түр зогсоход л танд утаа үнэртэж байгаа бол шүүлтүүрээ солих цаг болсон гэсэн үг.

Авто зам дээр механик тоосонцор бүхий хүнд элементүүд их, агаарын чанарын үзүүлэлтээс илүү их бохирдолтой байдаг. Газрын гадаргаас дээш нэг метрт бохирдол илүү их. Агаарын чанарыг хэмжихдээ яг авто зам дээр хэмжилт хийдэггүй. Замаас зайдуу хийдэг учраас замын бохирдол бидний мэддэгээс их.
-Та бүхэн дотоодын шүүлтүүрийн нийт хэрэглээний хэдэн хувийг хангадаг вэ?
-Манай компани 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай. Энэ онд шинэ үйлдвэр ашиглалтад орсноор шүүлтүүрийн нийт хэрэглээний 30 хувийг хангана. Одоогоор 8 хувийг л хангадаг. Шинэ үйлдвэр барихад 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтаа шийдвэрлэсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс