Урин хавартай уралдаад уул уурхай, барилга, замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Иймд жил бүрийн дөрөвдүгээр сард Minin Mongolia-олон улсын уул уурхайн үзэсгэлэнг Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулдаг.
Энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа” ХХК ажилласан. Тус компанийн Худалдаа, Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх ХБНГУ-аас ирсэн мэргэжилтний хамт Комацу РС3000 цахилгаан экскаватораа танилцуулсан юм.
Цахилгаан экскаватор ажиллах хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, анхны хөрөнгө оруулалтын зардал өндөр ч ашиглалтын зардал бага аж. Хөдөлмөрийн бүтээмж өндөр, найдвартай ажиллагаатай.
Цахилгаанаар ажилладаг тул түлш шатаахгүй. Дуу чимээ багатай, мөн байгаль орчинд ээлтэй юм байна. Цахилгаан экскаваторууд төвийн эрчим хүчний системд буюу өндөр хүчдэлийн шугамд байнга холбогдож ажилладаг. Төрийн өмчит ААН-үүдээс “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэр, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын Гол”-ын уурхайнууд, хувийн хэвшлээс “Болд Төмөр Ерөө гол”, “Хишиг Арвин индустриал”, “Оюутолгой” цахилгаан экскаватортой. Энэ техникийн онцлог нь машин шиг яваад байхгүй, нэг байрандаа л зогсож ажиллана. Зуу, зуун метрээр л байршлаа сольдог аж. Тэр болгонд нь өндөр хүчдэлийн түр шугамыг нэмж татдаг. Жишээ нь “Эрдэнэт”-ийн экскаватор уурхайдаа 40 жил ажиллажээ.
Дээрх давуу талуудын улмаас сүүлийн үед уул уурхайн компаниуд цахилгаан экскаваторыг түлхүү хэрэглэх болсон байна. Гэхдээ цахилгаан хүрээгүй, алслагдсан сумд бий. Тэнд цахилгаан экскаватор ашиглах боломжгүй юм.
Танилцуулгын дараа Д.Болдсүх захирлаас “Mongolia mining 2018” үзэсгэлэнгийн үйл ажиллагааны талаарх сэтгэгдлийг сонсов.
-Оролцогч байгууллагууд жилээс жилд өсөж, Монголын нөхцөлд тохирсон, манай уурхайнуудад хэрэгтэй техник хэрэгслээ л танилцуулдаг болжээ. Өмнө нь манайх 10 бүтээгдэхүүн нийлүүлдэг гэж ерөнхийд нь танилцуулдаг байсан бол одоо Монголд ашиглах боломжтой техникээ л онцолж байна. Энэ мэтээр байгууллагууд мэргэшиж байна. Талбайн засал, чимэглэл ч илт сайжирсан. Гаднын байгууллагууд орчуулагчтайгаа ирдэг гэх мэтээр бэлтгэлээ сайн хангадаг болсон. Үйлдвэрээс хүн ирлээ гэхэд Монгол дахь төлөөлөгчийн газар, албан ёсны дистрибьютертэйгээ хамт оролцож байгаа нь сайн хэрэг. Олон улсын үзэсгэлэнгүүд ийм л болдог. Гадаа байрлуулсан дугуйт ачигчийг оператор нь сонирхсон хүмүүст ажиллуулж, хүчин чадлыг нь газар дээр нь үзүүлж байна.
-Уул уурхайн шинэ хуучин ямар ч тоног төхөөрөмж импортолсон адил хэмжээний татвар төлж байгааг өөрчлөн байгальд ээлтэй, шинэ техникийг татварын бодлогоор дэмжих нь зөв үү?
-Тэр тохиолдолд уул уурхайн компаниудад бодит дэмжлэг болно. Япон Улстай байгуулсан, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу зөвхөн Японоос импортолсон, цоо шинэ техникт импортын татвар төлдөггүй. Бусад улсаас импортолсон техникт ямар нэг хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэггүй.
-Танд баярлалаа.