Онолын хувьд. Facebook-ийн хувьд тун хүнд долоо хоног эхэлж байна. Цукерберг өчигдөр Сенатын тэргүүлэгчидтэй уулзсан бол маргааш Конгрессын сонсголд орох юм.
Харин эдгээрээс гадна АНУ-ын Холбооны худалдааны хорооноос Facebook-ийг их хэмжээний мөнгөөр торгож магадгүй. Учир нь Facebook компани 2011 онд “Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах тухай” хэлэлцээр хийж байжээ.
Холбооны нөөцийн сангийн тооцоогоор өнөөдрийн байдлаар нийт 1,63 их наяд ам. доллар зах зээлд эргэлдэж байгаа
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд компани хэрэглэгчдийн хувийн мэдээллийг аюулгүй байлгана хэмээн амласан боловч Кембриж Аналитиктай холбоотой үйл явдал шинэ асуудал үүсгэв.
АНУ-ын Холбооны худалдааны хороотой хийсэн хэлэлцээрт “Худалдааны хороонд ирсэн найман гомдлын дагуу Facebook компани цаашид хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдахгүй, хувь хүний мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй байх үүрэг хүлээж байна. Хэрвээ энэхүү үүргээ гүйцэтгэж чадахгүй бол Холбооны худалдааны хорооноос хариуцлага тооцох болно” гэжээ.
Тэгвэл гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Худалдааны хорооноос хаалттай мөрдлөг явуулж эхэлсэн бөгөөд хорооны цахим хуудсанд бичсэнээр дүрэм зөрчсөн иргэний хэрэгт оногдуулах хамгийн их торгууль нь 41,484 ам. доллартой тэнцэх аж.
Washington Post-ын тооцоолсноор Кембриж Аналитикад мэдээллээ алдсан Америкийн иргэдийн тоог, дээрх торгуулиар үржүүлж үзвэл Худалдааны хороо Facebook компанийг 7,1 их наяд ам. доллароор торгож болох юм.
Холбооны нөөцийн сангийн тооцоогоор өнөөдрийн байдлаар нийт 1,63 их наяд ам. доллар зах зээлд эргэлдэж байгаа учраас Facebook-ийг 7,1 их наяд ам. доллароор торгоно гэдэг боломжгүй зүйл болно.
Гэхдээ Худалдааны хорооноос Facebook компани 2011 оны хэлэлцээрийг зөрчсөн гэж үзээд, дээр дурдсан мөнгөний тодорхой хэмжээгээр торгох шийдвэр гаргахад нийгмийн сүлжээний хамгийн том тоглогч ноцтой асуудалд орох юм.
Эх сурвалж: TheNextWeb