Хятадын цахим худалдааны аварга Алибаба өнгөрсөн онд 36,8 сая ажлын байр бий болгожээ. 500 сая гаруй хэрэглэгчтэй Tmall, Taobao зэрэг цахим худалдааны платформууд нь өнгөрсөн жил 14,05 сая ажлын байр бий болгосон тухай Хятадын Ардын Их сургуулийн тайланд дурдсан байна.
Ялангуяа оёдол, гэр ахуйн барааны салбар хамгийн олон хүнийг ажлын байртай болгожээ. Цахим худалдааны салбар эрчимтэй хөгжиж байгаа учраас судалгаа хөгжүүлэлт, загвар, үйлдвэрлэл, тээвэр зэрэг салбаруудад нийт 22,76 сая хүн шинээр ажилтай болсон аж.
Түүнчлэн компанийн орлого өнгөрсөн жил 2016 онтой харьцуулахад 56 хувиар өссөн байна.