Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод үйлдвэрийнхээ үйл ажиллагааг тасралтгүй явуулах, шаардлагатай сэлбэг хэрэгслийг нийлүүлэх чиг үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд тус заводын үйлдвэрлэлийн хүчин чадалд илүүдэл бий болжээ. Уул уурхайн салбар хөгжиж байгаа өнөө үед тус завод зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлтэй байна. Иймд Mongolia mining 2018 үзэсгэлэнд оролцсон юм.
Засвар механикийн заводын ерөнхий инженер А.Арвисын танилцуулснаар 600 гаруй ажилтантай энэ завод уул уурхайн үндсэн тоног төхөөрөмж, төрөл бүрийн бөмбөлөгт тээрмүүдийн хуяг, буттлуурын конусан болон хацарт хуяг, мөн экскаватор, бульдозерийн шүд, буйл, 20 орчим төрлийн шахуурга, резинэн эдлэлүүд, металл хийц болон стандартын бус тоног төхөөрөмжийг ч нийлүүлдэг байна.
Энэ заводын Цутгуурын цех нэг жилд 5000 тонн цутгамал бүтээгдэхүүн, түргэн элэгддэг хуяг, резинэн эдлэлийг хурдан хугацаанд нийлүүлэх боломжтой гэв.
Уул уурхайн компаниуд сэлбэг хэрэгсэл нь элэгдэж, эвдрэхээр голдуу хойд, урд хөршүүдээс худалдаж авдаг. Иймд Засвар механикийн заводынх Mongolia mining 2018 үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулахаар Эрдэнэт хотоос иржээ.
Одоогоор тус завод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 99 хувийг “Эрдэнэт”-д, нэг хувийг бусад компаниудад нийлүүлдэг. Тэдний ирээдүйн зорилго нь “Оюутолгой ”-д сэлбэг нийлүүлэх. Учир нь “Эрдэнэт” шиг том үйлдвэр одоогоор манай улсад “Оюутолгой”-гоос өөр алга байна. Цаашид илүү нягт хамтран ажиллахаар төлөвлөж, Оюутолгойн стандартад нийцүүлэхийн тулд Цутгуурын цехэд томоохон хөрөнгө оруулж, хуучны, Орос технологио халан, Герман технологи нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Засвар механикийн заводтой ижил төрлийн сэлбэг үйлдвэрлэдэг газар Монголд байхгүй нь тэдний давуу тал. Гэхдээ жижиг үйлдвэрүүд технологийг нь анхлан худалдан авсан талтай хамтран ажиллаж, засвар үйлчилгээ хийлгүүлэх сонирхолтой байдаг байна.