Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсантай холбоотойгоор АНУ-ын Сенатын сонсголд оролцож байна.
Нээлттэй сонсголын үеэр тэрээр түүний компани нийгмийн сүлжээг өөрийн зорилгодоо ашиглах гэсэн Оросын интернэт операторуудтай тасралтгүй тэмцсээр ирсэн хэмээн мэдэгдсэн байна. Энэ талаар Марк Цукерберг, “Энэ бол уралдаан. Тэд улам сайжрах болно.” хэмээн онцолсон байна.
Түүнчлэн 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас нөлөөлсөн гэх хэргийг мөрдөж буй тусгай зөвлөх Роберт Мюллер Facebook компанийн ажилчдаас байцаалт авсан талаар ярьсан байна. Тэрээр түүнээс байцаалт аваагүй гэж мэдэгджээ.
“Манай компанийн тусгай зөвлөх Роберт Мюллертэй хамтран явуулсан үйл ажиллагаа нь нууцын зэрэглэлтэй, тийм ч учраас энэхүү нээлттэй сонсголын үеэр би нууцын зэрэглэлтэй ямар нэг мэдээлэл хуваалцахгүй.” гэж мэдэгдсэн байна.
Сенатын нээлттэй сонсгол эхэлснээс хойш Facebook компанийн хувьцааны үнэ бараг 5 хувиар нэмэгдсэн нь Марк Цукерберг Сенатчдын асуултуудад хангалттай сайн хариулж чадаж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Роберт Мюллер ОХУ-ын 13 төрийн албан хаагчийг мөн Оросын гурван компанийг 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгасан билээ. Дээрх гурван компанийн нэг Интернэт Судалгааны агентлаг нэрийн дор үйл ажиллагаа явуулж байсан ба “Америкийн улс төрийн тогтолцоонд хэрүүлийн алим хаях стратегийн зорилготой” ажиллаж байсан гэж ял тулгасан баримтад тодорхойлон бичсэн байжээ.
Түүнчлэн Марк Цукерберг Facebook компани хуурамч аккаунтыг тодорхойлох шинэ технологи боловсруулж байгаа талаар мэдэгдсэн байна. Тэрээр, “Оросод манай нийгмийн сүлжээ болон өөр бусад цахим системийг өөрсдийн эрх ашгийн төлөө ашиглах тодорхой зорилготой ажилладаг хүмүүс бий. Бид тэднээс илүү байхын тулд сайжрах хэрэгтэй.” хэмээн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн хэдэн долоо хоногуудад Их Британийн Кэмбриж Аналитика маркетингийн компани Фэйсбүүк нийгмийн сүлжээний 87 сая хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгчдийн зөвшөөрөлгүй авч, ашигласан талаарх мэдээлэл ил болсон билээ.
Компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг энэ талаар, “Би Facebook-ийг үүсгэн байгуулсан, би уг компанийг удирддаг, энэ бол миний алдаа, болсон үйл явдалд би хариуцлагатай хандах ёстой, намайг уучлаарай.” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC