Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох 112 настай Японы иргэн Масако Нонакагийн хэлж байгаагаар түүний урт удаан наслалтынх нь нууц “амттан болон халуун рашаан” гэнэ.
Тэрээр Гиннесийн Дэлхийн Рекордыг тогтоож, дэлхийн хамгийн өндөр настай иргэнээр тодорсон албан ёсны гэрчилгээгээ гардан авчээ.
Масазо Нонака 1902 оны долоодугаар сарын 25-нд мэндэлсэн бөгөөд залуудаа фермийн аж ахуй эрхэлж, мод бэлтгэгчээр ажиллаж байжээ. Тэтгэвэртээ суухаасаа өмнө тэрээр халуун рашаан ажиллуулж байсан ба одоо түүний ажлыг гэр бүлийнхэн нь үргэлжлүүлж байна.
Япон улс хүн амын дундаж наслалт өндөртэй улс орны нэгд тооцогддог ба тус улсад 100 болон түүнээс дээш настай 68 мянган иргэн амьдардаг гэсэн тооцоо байна.
Тэрээр Гиннесийн Дэлхийн рекордын гэрчилгээ болон баярын бялуугаа Хоккайдо арал дээр байрладаг төрсөн хотдоо гардан авсан байна.
Ач охин Юко Нонакагийн хэлснээр өвөө нь өндөр насалж байгаагаа Япон болон Барууны амттантай холбон тайлбарладаг гэнэ. “Өвөө маань тэргэнцрийн тусламжтайгаар хөдөлдөг ч биеийн байдал нь маш сайн. Өвөө бүх төрлийн амттан идэх дуртай, Японых ч бай, барууных ч бай. Өдөр болгон сонин уншиж, байнга халуун рашаанд ордог.” гэж ярьжээ.
Түүний хэлж байгаагаар өвөө нь гүзээлзгэнэтэй хөвсгөр бялуунд хамгийн их дуртай ба стрессээс ангид амьдралын хэв маяг нь урт насалж байгаагийнх нь гол нууц аж.
Масазо Нонака 1931 онд эхнэр Хацүнотойгоо гэрлэн, таван хүүхэдтэй болсон ба Токиогоос 900 км зайд орших, өсөж торнисон Ашоро хотхондоо одоог хүртэл амьдарч байгаа аж.

Эх сурвалж: Telegraph