Өчигдөр орой “Бөхийн өргөө”-нд зохион байгуулсан тоглолтын үеэр 66 настай эмэгтэй нас баржээ.
Цагдаагийн байгууллагад энэ талаарх дуудлага 20.00 цагийн үед ирсэн бөгөөд нас барсан хүн гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй байсан аж.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Бөхийн өргөө, Мишээл экспо зэрэг зориулалтын бус газар урлагийн тоглолт зохион байгуулахгүй байх талаар албан бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн.
Дээрх газруудад агааржуулалт, гэрэлтүүлэг, суудлын зохистой байдал гээд маш олон талын үнэлгээ, дүгнэлтийг өгч ийнхүү албан бичиг хүргүүлсэн юм.