Л.Пүрэвбаатарын тэрбумын хаусыг зарж, орлогоор нь төмөр замчдыг хөнгөлөлттэй зээлд хамруулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-04-11 13:00 GMT+8

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д буцаан өгүүлэхээр шүүхээс шийдвэрлэжээ.

Л.Пүрэвбаатар УБТЗ ХНН-ийн даргаар хоёр жилийн хугацаанд ажиллахдаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус бариулан, эзэмшиж байгаа гэх маргааныг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцсэн юм.

Ингээд “УБТЗ” ХНН нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд Л.Пүрэвбаатар нь уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул суллаж Улаанбаатар төмөр замд буцааж өгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шийдвэртэй холбоотойгоор “УБТЗ” ХНН нь энэхүү өндөр үнэтэй хаусыг дуудлага худалдаагаар зарж олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлд зарцуулна хэмээн “УБТЗ” ХХН хэвлэлийн албанаас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 550 санал өгсөн байна.

Дээшээ