МУИС 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөртөө оюутан элсүүлэх журмыг шинэчлэн баталжээ. Тус сургууль зургадугаар сарын 22-ны 09.00 цагт https://burtgel.num.edu.mn цахим хаягаар бүртгэлээ эхэлж, долоодугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах юм байна.
ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элсэх тус бүр эхний 25 элсэгчийг эхний жилд сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.
МУИС-ийн Улаанбаатар хот дахь бүрэлдэхүүн сургуулиудын босго оноо 500, Завхан, Эрдэнэт сургуулийнх нь БСШУСЯ-наас баталсан оноо болох 400-аас доошгүй байх аж.
Манай улсын ууган их сургууль олон улсын болон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн оюутнууд, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах оюутнуудад үзүүлсэн амжилтаас нь шалтгаалан эхний жилд сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэхээр журамдаа тусгасан байна.
Тухайлбал, Сүүлийн хоёр жилийн дотор салбарын яамнаас тогтоосон олон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн төгсөгчийг хүссэн бүрэлдэхүүн сургуульд нь шууд элсүүлэхээс гадна эхний жилд сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө.
Харин улсын олимпиадад түрүүлсэн элсэгчийг эхний жилд сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө. Улсын олимпиадад хоёрдугаар байр эзэлсэн бол эхний хичээлийн жилд сургалтын төлбөрийг 75, гуравдугаарт орсон бол эхний жилд сургалтын төлбөрийг 50 хувь чөлөөлөх юм байна.
ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элсэх тус бүр эхний 25 элсэгчийг эхний хичээлийн жилд сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ.