Өнөөдөр Блү Скай зочид АХБ-наас 2018, 2019 оны эдийн засгийн төлөвийг танилцууллаа. Энэ үеэр тус банкны эдийн засагчид манай улсын нийт өр ДНБ-ий 99 хувьтай тэнцэж байгааг онцоллоо. Энэ дүн өнгөрсөн онд 111 хувь байсан бол ийнхүү 12 хувиар буурчээ. Улсын өрийг тооцохдоо Монгол банкны зээлийг ч оролцуулж тооцсон байна. Энэ аргачлалын улмаас Засгийн газар, Монголбанкны нийт өр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан, өрийн дээд хязгаарыг давсан харагдаж байгаа юм. Энэ хуульд зааснаар Засгийн газрын өр ДНБ-ий 80 хувиас хэтрэх ёсгүй. Харин манай улсын ДНБ 24 их наяд төгрөгтэй тэнцдэг юм.
ОУВС-гийн хөтөлбөр, Оюутолгойн далд уурхайн санхүүжилт саарч болзошгүй.
Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2017 онд 5 хувьд хүрч өссөн. Энэ өсөлтийн гол хөдөлгүүр нь Оюутолгой төсөл байжээ. Энэ онд өсөлт үргэлжилнэ. Гэхдээ өнгөрсөн оны өндөр өсөлтийн эрчим саарч, 3.8 хувьд, 2019 онд 4.3 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаагаа танилцуулав.
Ирэх онд ч уул уурхай өсөлтийн гол хөдөлгөч хүч хэвээр байх боловч нүүрс тээвэрлэлтэд учирдаг саад өсөлтийг чангаасаар л байхыг ч онцолсон юм.
ИНФЛЯЦ ЭНЭ ОНД 8, ИРЭХ ОНД 7 ХУВЬ БОЛЖ БУУРНА
Хэвлэлийн хурлын үеэр эдийн засагт учирч болох эрсдэлүүүдийг нэрлэв;
Банкуудын бүтцийн өөрчлөлтийн явцад тогтворгүй байдал бий болох,
- Махны үнэ өсөх,
- Уул уурхайн эрдэс баялгийн үнэ буурах,
- Өргөтгөсөн санхүүүжилтийн хөтөлбөрийн (ӨСХ) хэрэгжилтийн явцад саад учрах,
- Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт саарах зэргийг нэрлэв.
Чухам яагаад ӨСХ болон далд уурхайн санхүүжилт саатаж болзошгүй талаар лавлахад АХБ-ны ахдах эдийн засагч Деклан Магий "Энэ удаагийн хөтөлбөр өргөн хүрээтэй, ярвигтай учраас саатал үүсэж болзошгүй. Далд уурхайн хувьд өнгөрсөн онд хил дээр үүссэн тээврийн гацаанаас улмаас зэсийн баяжмалыг урд хөршид нийлүүлэх ажил олон хоногоор саатсан. Үүнтэй адил нөхцөл байдал дахин үүсэж болзошгүй" гэв.
Харин ашигт малтмалын үнэ өсөх, уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхлэх зэрэг нь эерэг нөлөө үзүүлж болзошгүй аж.
Нүүрсний экспорт 2017 оны гүйцэтгэлд хүрэхгүй, харин 2019 онд асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзсэн байна.
Онцгой албан татвар нэмэгдэж, төгрөгийн ханш 2016 онд 24.7 хувиар суларсан нь импортын үнэд нөлөөлсөн, мөн гантай байснаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалж 2017 онд инфляцийн түвшин 4.3 хувьтай гарсан.
Харин энэ онд нэмэгдэж 8 хувь, 2019 онд 7 хувь болно гэж АХБ таамаглажээ. Дотоодын эрэлт нэмэгдэж, газрын тос, хүнсний үнэ олон улсын зах зээл дээр өсөхийн зэрэгцээ 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр 2018 онд инфляци өсөх аж. Харин газрын тосны үнэ буурч, дотоодын эрэлт саарахын хэрээр эдгээрийн үр нөлөө 2019 онд саармагжих төлөвтэй гэв. Төсвийн алдагдал
- 2016 онд ДНБ-ий 15 хувьтай,
- 2017 онд ДНБ-ий 3.9 хувьтай тэнцсэн бол
- 2018 онд ДНБ-ий 6.4,
- 2019 онд 5.1 хувь болно гэж тооцоолжээ.
Учир нь нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал, тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэхийн сацуу жижиг, дунд үйлдвэрүүдийн татварын ачаалал, тайлагналын шаардлагыг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр төсвийн орлого хумигдах магадлалтай юм байна. Төсвийн тогтворжуулалтын сангаас ДНБ-ий 2 хувьтай тэнцэх зарлага гаргаснаар төсвийн алдагдал буурсан байна. Энэ санд уул уурхайн салбараас бүрдүүлсэн татвар, хураамжийн орлогыг хуримтлуулдаг. Төсвийн тэнцэл алдагдал хүлээх үед энэ сангийн хөрөнгийг ашигладаг аж.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс сэргэсэн, олон улсын хөгжлийн түншүүд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, худалдааны нөхцөл сайжирснаар гадаад өрийн томоохон хэсгийг дахин санхүүжүүлэх боломж бүрдсэн. Гадаад валютын албан нөөц хоёр дахин нэмэгдэж, 5.5 сарын импортыг санхүүжүүлэх хэмжээнд хүрчээ. Эдгээрээс шалтгаалан төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2.5 хувиар чангарсан юм.
Тэгвэл урсгал дансны алдагдал энэ онд буурч 6.3 хувь, 2019 онд 7 хувь болно гэж АХБ тооцоолжээ.
Эдийн засгийн өсөлтөө цаашид хадгалж чадвал Монгол Улс 2021 онд төлөх дараагийн гадаад бондуудаа төлөх бүрэн боломжтой гэж АХБ дүгнэж байна.