Facebook компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукерберг Конгресст болж буй сонсголын үеэр хэдэн сая хэрэглэгчдийнхээ адил хувийн мэдээллээ алдсан болохоо мэдэгдсэн байна.
Кэмбриж Аналитика маркетингийн компани хэрхэн Марк Цукербергийн хувийн мэдээллийг олж авсан нь тодорхойгүй байгаа талаар The Verge цахим хуудас мэдээлсэн байна.
Нэг бол Марк Цукерберг хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулдаг thisisyourdigitallife аппликэйшнийг татсан эсвэл түүний найзуудын нэг нь түүний мэдээллийг Кэмбриж Аналитикад өгсөн гэж үзэж байна.
Facebook нийгмийн сүлжээг хэрэглэгч сая сая иргэдийн мэдээлэл алдагдсантай холбоотойгоор Марк Цукерберг өчигдөр Америкийн Сенатын гишүүдийн сонсголд оролцсон бол үргэлжлүүлээд Конгрессийн гишүүдийн асуултад хариулж байна.
Их Британийн маркетингийн компани болох Кэмбриж Аналитика 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулсан болохыг Facebook компани хүлээн зөвшөөрсөн билээ.
Кэмбриж Аналитика компани thisisyourdigitallife аппликэйшний тусламжтайгаар хэрэглэгчдийн мэдээллийг олж авсан ба тус аппликэйшн нь татаж авсан хүнийхээ сэтгэл зүйг тодорхойлж өгнө гэсэн тайлбартай байсан аж. Тус аппликэйшнийг татсан хэрэглэгч, түүний Facebook найзууд ч мөн мэдээллээ алдсан гэнэ.
Хэрэглэгчдийн мэдээллийг алдсан хэргээс хойш Facebook компани болон Марк Цукерберг хэрэглэгчдээсээ уучлалт хүсэн, аппликэйшнүүдийг хэрэглэгчийн хувийн мэдээлэл рүү нэвтрэхийг хориглохоо амласан юм.
Эх сурвалж: Lenta.ru