Зураач, барималч Ч.Хишигчулуунтай ярилцлаа.
Та хаана ямар сургууль төгссөн бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-10 жилийн 24 дүгээр сургуулийг дүүргээд Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн. Тухайн үед төгссөнийхөө дараа заавал гурван жил ажиллаж байж дээд сургуульд элсэлт өгдөг байсан болохоор Худалдаа бэлтгэлийн яамны Реклам тасагт ажиллаж байгаад Чехсловакын Братислава хотын реклам чимэглэлийн сургуулийг инженер дизайнер, Дүрслэх урлагийн дээд сургуулийг график дизайны ангийг төгссөн. Зах зээлийн нийгэмд шилжихэд чөлөөт уран бүтээлч болсон.
-Өнөөдрийн хувьд ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Морин хуурыг магтан дуулсан “Домог” баримлын эх загварыг гаргасан. Хоёр дахь нь монголчуудын далд чадварыг магтан дуулсан хөшөөний эх загварыг зохиочихоод явж байна.
- Анхны уран бүтээлийнхээ талаар хуваалцаач?
-1983 онд залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн гэж гардаг байсан. Тэнд натюрмортоор оролцож байсан. Хөрөг зургийн уралдаанд цэргийн ар гэрийг залуухан жирэмсэн бүсгүйгээр хийж байсан. Мөн “Өргөө бүтэх ёсон” гэж монгол гэрийн гол хэсэгт дөшин дээр тулга хийж байгаа, бэлчиж байгаа хонь, хонь хяргах, ноос савж эсгий хэрхэн хийж байгаа болон залуу гэр бүл хуримаа хийж байгаа бүтээл хийж байлаа. Социализмын үед төлөвлөг өөний дагуу хөдөө явж жижиг баримлууд хийж байсан. 1987 онд Говь-Алтай аймгийн Сутай зоогийн газрын ханан дээр Сутай хайрханыг янгир, аргаль угалзтай нь товойлгож хийсэн дээ.
-Бүтээлүүдээ хаана хийдэг вэ. Өөрийн гэсэн урлан бий юу?
-Тухайн үед залуу ч байж урлан гэж байсангүй гэртээ л зурдаг байсан. Харин одоо өөрийн гэсэн урлантай. Баримал том болохоор байшинд хийж болдоггүй хашаанд хийдэг.
-Таныг есөн удаа үзэсгэлэн гаргасан гэж сонссон?
-Дөрвөн ой давхардсан 2011 онд Монгол Улсын анхны ерөнхий сайд, Чингис хааны удмын хамгийн сүүлчийн Хан Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн босоо хөшөөний эх загварыг гаргасан. Харин зургаараа есөн удаа бие даасан үзэсгэлэн гаргасны нэг нь сийлбэртэй монгол гэр. Захаас банз худалдан авч хананаас бусдыг нь өөрөө хийсэн. Энэ гэр маань Франц руу үзэсгэлэнд оролцож байлаа. Багш нар маань “40 нас хүртлээ үзэсгэлэн гаргаад хэрэггүй” гэж хэлдэг байсан.
Тэд Ленинградын И.Репинийн уран зургийн академийг төгссөн долоон багшид I дамжааныханг даалгачихсан. Манай үеийнхэн энэ багш нарын школоор хүмүүжсэн. Биднийг хойно очоод з ураг зурж байхыг хараад залуу багш нар нь монголчууд гэж мэдэхгүй “Танай дүрслэх урлаг өндөр хөгжсөн байна” гээд гайхдаг байсан. Харин настай багш нар нь мэддэг. Монгол уламжлал дээр сонгомол уран зураг хослохоор гайхдаг. Монгол хүүхдүүдийг суулгаад шууд хөрөг зурахаар гайхдаг . Мөн монгол зургийг алслалтгүй зураг гэдэг. Манай ген их хүчтэй.
-Та хэдэн настайдаа анхны үзэсгэлэнгээ гаргасан юм бэ?
-2003 онд 39 настайдаа Арт галерейд “Ээж” нэртэй үзэсгэлэнгээ гаргахад манай мэргэжлийн багш нар “Олон юм зурах хэрэггүй. Чанартай цөөхөн юм байх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Бүх зургандаа хүч, хөдөлмөр гаргасан ч “Уяа” хэмээх зурагт хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлдэг. Хонь гаргахад нарийн гэдэс сонин өнгөтэй байдаг шүү дээ . Тэрийг харчихаад энүүгээр зураг бүтээх болсондоо гэж бодож байсан.
Оросын КГБ-ын үеийн бодлого монголчуудыг дотор нь нугачин дарах үйл ажиллагаа явуулсныг Мон г олын газрын зургийг улаан фон дээр Монгол уяаны зангилаануудаар гаргаж ирсэн. Энэ зураг хүмүүст их хүрсэн байна лээ. 2005, 2009 онд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд, 2012 онд СТӨ-нд “Морин хуур” наадмын 25 жилийн ойд зориулж түрүүлсэн дуунуудтай төстэй бүтээлээ тавьсан. 4-5 бүтээл нэмж зурж байлаа. 2010 онд “Мишээл экспо төв”-д үндэсний зургийг орчин үетэй хослуулсан үзэсгэлэн гаргаж байсан.
-Бүтээлийнхээ санааг хаанаас яаж олж авдаг вэ?
-Бүтээлийнхээ санааг сэтгэл эмзэглэх үед болон жирийн амьдралаас олж авдаг. Түүнээс олъё, хайя гээд цаас, харандаа гаргахаар олддоггүй. Ер нь зураг, баримал, мэргэжлээс гадна өөр зүйлийг их оролдох хэрэгтэй.Би хүүхэд байхдаа эмээ өвөө дээрээ өссөн. Эмээ маань авдараас бааданд боодолтой, монгол бичгээр бичсэн “32 модон хүний үлгэр”-ийг уншиж өгдөг байсан нь ухааныг минь их тэлж өгсөн.
Үлгэрт хүний санаанд оромгүй сонин сайхан зүйлийг өгүүлж, ухаарал, энэрэл, муу талын дүрийг хүртэл өөрийнхөөрөө ургуулан боддог. Ганданд байсан болохоор хар ажлаас ерөөсөө айдаггүй. Мод хөрөөдөж, ус авна гэхээр хүмүүс пүү паа гэдэг. Гэтэл энэ нь хүнд их зүйл үлдээдэг гэж би хувьдаа боддог.
-Та ямар сэдвээр зурах дуртай вэ?
-Би нэг юмыг дагнах дургүй. Хүүхэд байхдаа тамирчин болох гээд олон дугуйланд явахаар ангийн багш маань “Энэ зураг зурах ёстой” гээд гаргачихдаг байсан. Ухаан орохоосоо эхлээд цаас сараажсан гэдэг. Сүүлдээ сургуульдаа дуучин болохыг шахсан. Дууны дугуйланд орсон чинь ангийн багш бас гаргачихсан. Оюутан болоод сургуулийнхаа хамтлагт бөмбөрчин болоод бүр дөрвөн жил ахалсан. Тэгээд бүх ард түмний урлагийн үзлэгээр сургуульдаа хүрэл медаль авчирч өгсөн. Олон юманд явахаар их мэдлэгтэй болдог юм билээ. Энэ бүгдийг биеэрээ үзсэн болохоор зураг зурахад мэдээлэл авдаг. Морин спортын дугуйланд хүртэл явж байлаа.
Р.Оюун