Сирийн хямрал нь нэгдүгээрт 400 мянган иргэний амийг авч одсон, 5 сая хүнийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн иргэний дайн юм.
Нөгөө талаар Сири гуравдагч орнуудын хоорондох зөрчилдөөний талбар болоод байна. Тэнд болж буй үйл явдлууд нь нэлээн ээдрээтэй ба холбоотон байсан улсууд “бусдын гараар могой бариулан” өөр хоорондоо тэмцэх үзэгдэл ч ажиглагдах болсон.
Долоон жилийн өмнө эхэлсэн Сирийн хямралд гаднын хэд хэдэн улс орон шууд болон шууд бусаар оролцож байгаа ба эдгээр орнуудын зөрчилдөөн сүүлийн үед улам нээлттэй, илүү хурцадмал болох хандлагатай байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Сирийн хямралд оролцож буй талууд өнгөрсөн хэдэн өдрүүдэд бие бие рүүгээ давшилсан мэдэгдэл хийх болов. Ялангуяа Москва, Вашингтон, Тегераны талаас дайсагнасан уур амьсгал ажиглагдаж байна.
Яриа хэлэлцээр, зөвшилцлийн замаар асуудлыг шийдэх боломж улам л багассаар. Хэрэв талууд Сирид байлдаад эхэлбэл юу болох бол?
АНУ vs. ОХУ
Сирид болж буй үйл явдалтай холбоотойгоор Москва, Вашингтон хоёр дахин зөрчилдөж эхэллээ. Сирийн Дума хотод гарсан химийн зэвсгийн халдлагатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн ням гарагаас эхлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг Башар Асадыг дэмжлээ хэмээн шүүмжилж, буруушааж эхэлсэн.
Тэрээр өнгөрсөн лхагва гарагт өөрийн твиттер хуудсаар дамжуулан АНУ Сирид агаарын цохилт өгөхөд бэлэн хэмээн Оросыг сүрдүүлээд авав. “Сирийн нутаг дэвсгэр рүү чиглэсэн бүх пуужинг ОХУ замаас нь устгахаа амласан. Бэлтгэлтэй байгаарай, оросууд аа, гялалзсан, шинэ, “ухаалаг” пуужингууд маань нисээд очно. ОХУ ард иргэдээ хорт хийгээр утаж, тэрнээсээ таашаал авдаг араатны холбоотон байж болохгүй.” хэмээн Твиттертээ бичжээ.
ОХУ-ын зүгээс армиа Сирийн цэргийн базуудад байршуулан Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад дэмжлэг үзүүлж байгаа билээ. Энэ пүрэв гарагаас эхлэн Зүүн Гутад Оросын цэргийн цагдаа нар үүрэг гүйцэтгэх гэнэ.
Сирид 2015 оноос хойш Оросын 40 гаруй цэрэг амиа алдсан гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй утсаар холбогдон Сирийн асуудлаар “өдөөн турхирах, худал мэдээлэл тараах” зэргийг тэвчихгүй хэмээн мэдэгдсэн байна.
НҮБ-д ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя АНУ-аас Сирид цохилт өгөх нь “маш хүнд хор уршиг”-тай хэмээн мэдэгдсэн юм.
АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчний дайралтын улмаас Сирийн арми, Оросын хөлсний цэргийн арми олон тооны цэргээ алдсан.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын тэргүүлсэн эвсэл Сирийн Дэйз-эз-Зорд агаарын цохилт өгсний улмаас тус хотод байрлаж байсан Сирийн засгийн газрын цэргүүд амиа алдсан. АНУ амиа алдсан цэргүүд нь Оросын цэргүүд байсан гэж мэдээлсэн бол Оросын талаас амиа алдагсад нь Оросын цэргийн байнгын хүчинд хамааралгүй хэмээн мэдэгдсэн билээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар Сирид 2015 оноос хойш Оросын 40 гаруй цэрэг амиа алдсан гэнэ.
Геополитикийн талаас Сири улс нь аль аль талдаа маш чухал ач холбогдолтой.
Харин ажиглагчдын үзэж байгаагаар Оросын талаас амь үрэгдэгсдийн тоо хамаагүй их байх ёстой гэнэ.
Геополитикийн талаас Сири улс нь аль аль талдаа маш чухал ач холбогдолтой. Москвагийн хувьд Сири Газрын Дундад тэнгис рүү хуурай газраар хүрэх “гүүр” болж өгөх юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжсэнээр ОХУ дийлэнх нь АНУ-ын нөлөөнд байдаг Ойрх Дорнодод өөрийн хүч чадлаа харуулж, байр сууриа бэхжүүлэх юм.
Нөгөө талаас Вашингтон анхнаасаа Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж ирсэн ба сүүлд Исламын улс нэртэй алан хядах бүлэглэлийн эсрэг тэмцэлдээ анхаарлаа хандуулсан юм. Харин Доналд Трамп Америкийн төрийн тэргүүнээр сонгогдсон цагаас эхлэн Америкийн засгийн газар тус бүс нутаг дахь Иран улсын нөлөөг барихад анхааран ажиллах болсон.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Рэкс Тиллерсон, “Сирийн хямралд Иран улсын оролцоо улам л нэмэгдсээр байна. Иран улс Исламын хувьсгалын Хамгаалагчдын корпусыг Сирид байршуулан, Ливаны “Хэзболла” бүлэглэлийг дэмжин, Ирак, Афганистан, Пакистан зэрэг улсаас өөрийн мэдлийн цэргийн хүчээ хүртэл тус бүс нутагт оруулсан.” Хэмээн мэдэгдэж байсан юм.
ИЗРАИЛ vs. ИРАН
Иран улс Асадын дэглэмийг дэмждэг ба Ливаны шийтүүдийн Хэзболла бүлэглэлд тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн юм.
Израил улс Сирийн нутаг дэвсгэрт цохилт үзүүлдэг хэрнээ Сирийн хямралд ямар нэг оролцоотой гэдгээ олон нийтэд зарлаж, мэдэгдэж байгаагүй.
Өнгөрсөн хоёрдугаар сард Израил өөрийн агаарын хил дээрээс Ираны нисгэгчгүй байлдааны онгоцыг барьж авснаас хойш Иран болон Израилийн зөрчилдөөн улам хурцадсан. Үүний хариуд Израилийн Агаарын нисэх хүчин Сири болон Ираны цэргийн байршлуудад цохилт өгсөн ба ажиллагааны үеэр Иран Израилийн сөнөөгч онгоцыг унагасан билээ. Энэ нь Израилийн хувьд 1982 онд Ливантай хийсэн дайнаас хойш Агаарын нисэх хүчний талаас хохирол амссан анхны тохиолдол байв.
Ираны хувьд Сири улс Ливанд байрлах Хэзболла бүлэглэлд зэр зэвсэг нийлүүлэхэд болон Израилийн эсрэг тэмцэхэд нь хэрэгтэй юм.
Талууд Сирийн асуудлын талаар бие биедээ хатуу анхааруулга өгч эхэлсэн ба өнгөрсөн арваннэгдүгээр сард Лондонд хийсэн айлчлалынхаа үеэр Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетанъяху Сирийг мэдэлдээ авахыг Иранд хэрхэвч зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн. Тэрээр, “Иран өөрсдийн арми, агаарын нисэх хүчний бааз болон сөнөөгч онгоцуудаа Израилаас хэдхэн секундын зайд байршуулах хүсэлтэй байгаа ч бид үүнийг нь зөвшөөрөхгүй.” хэмээн мэдэгдсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Ираны аятолла Ахмад Хатами Хэзболла бүлэглэл нь Израилийн хотуудыг устгах бүрэн чадамжтай хэмээн ярьсан юм.
Ираны хувьд Сири улс Ливанд байрлах Хэзболла бүлэглэлд зэр зэвсэг нийлүүлэхэд болон Израилийн эсрэг тэмцэхэд нь хэрэгтэй юм. Түүнчлэн Иран Сири улсыг Израилаас гадна тус бүс нутаг дахь хамгийн гол дайсан болох Саудын Арабын эсрэг тэмцэлдээ холбоотноор татдаг билээ.
АНУ vs. ТУРК
АНУ Сирийн хямралд оролцсоноор Ойрх Дорнод дахь гол холбоотнуудынхаа нэг, НАТО-гийн гишүүн орон Турк улстай тогтоосон харилцаагаа алдсан.
Албан ёсны тоогоор Сирид Америкийн 2000 орчим цэргийн албан хаагч байрладаг
Албан ёсны тоогоор Сирид Америкийн 2000 орчим цэргийн албан хаагч байрладаг гэх боловч АНУ голчлон агаараас цохилт хийх, босогчдод заавар өгөх, зэр зэвсгээр хангах үйл ажиллагаа явуулдаг ба АНУ тэр дундаа курдүүдэд дэмжлэг үзүүлдэг аж.
Турк улсын хувьд хэдэн арван жилийн турш курдын салан тусгаарлагчидтай тэмцэж ирсэн ба АНУ-ын энэхүү үйлдэлд туркууд сэтгэл дундуур байгаа билээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Вашингтон Сирийн зүүн хойно курдын цэргүүдээс бүрдэх хил хамгаалах баг бүрдүүлэхийг төлөвлөж байгаа талаараа зарласны хариуд Турк улс цэргийн ажиллагаа эхлүүлсэн.