Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр гэртээ ганцаараа байсан хүүхдийг мэхлэн хулгай хийснийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Тодруулбал, есөн настай хүү Г-г гэртээ ганцаараа байхад нь үл таних эрэгтэй хүн “Ахдаа ус хийгээд өгөөч” гэж хууран гэрт нь ороод алтан бөгж зэрэг эд зүйлийг нь хулгайлан гарч явжээ.
Иймээс эцэг, эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд аливаа гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэйг тайлбарлан ойлгуулж урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээхдээ “Танихгүй хүнд битгий хаалгаа тайлж өгөөрэй, цахилгаан хэрэгслүүдийг оролдож болохгүй, цонхны тавцан дээр гарч болохгүй” гэх мэтээр захиxдаа “Эдгээр үйлдлийг хийвэл ийм аюултай” гэдгийг хэлж өгдөг үү. Хэрэв үгүй бол хор уршгийг нь сайтар тайлбарлаж өгөөрэй.