Италийн нэг иргэн өвөөгөөсөө гурван тэрбум лир өвлөсөн ч ашиглаж чадахгүйд хүрсэн байна. Учир нь Италийн төв банк 2012 онд гүйлгээнээс гарсан лирийн мөнгөн дэвсгэртийг еврогоор солихоо хэдийнэ зогсоосон аж. 48 настай Луижигийн өвөө барилгын бизнес эрхлэн баяжсан ба амьдралынхаа сүүлийн жилүүдийг Швейцарьт өнгөрүүлсэн аж. Луижигийн эцэг эх 1993 онд нас барсан ба тэрээр өвөөгийнхөө хөрөнгийн цорын ганц өв залгамжлагч юм.
Тэрээр өвөөтэйгөө байнга холбоотой байж, хэдэн жилийн өмнө өвөө нь түүний Ром дахь гэрт зочилсон талаар ярьжээ. “Өвөө маань чинээлэг хүн байсныг мэдэж байсан. Өвөө их хөрөнгө цуглуулсан.
Би банкны захирлын хамт хайрцгийг онгойлгоод маш их гайхсанаа нуухгүй. Үлдээсэн мөнгийг нь тоолж дуусахад ямар их цаг зарцуулсан гээч.
Нас барсныхаа дараа надад 2 орон сууц, хадгаламжийнхаа хайрцгандаа хадгалж байсан их хэмжээний мөнгө, хувьцааг үлдээсэн. Би банкны захирлын хамт хайрцгийг онгойлгоод маш их гайхсанаа нуухгүй. Үлдээсэн мөнгийг нь тоолж дуусахад ямар их цаг зарцуулсан гээч. Нийт 2 тэрбум 950 сая лир байсан. Энэ их мөнгийг Итали рүү ямар ч төвөггүй авчирсан. Яагаад гэвэл эдгээр мөнгөн дэвсгэртүүд ямар ч үнэ цэнэгүй, зах зээлд эргэлдүүлэх ямар ч боломжгүй мөнгө юм. Гэхдээ би бууж өгөхгүй.” Хэмээн Луижи ярьсан байна.
2002 оноос евро Италийн зах зээлд нэвтэрснээс хойш Италийн төв банк иргэдэд хуучин мөнгөн дэвсгэрт лирээ еврогоор солиход 10 жилийн хугацаа өчээ. Нэг еврог 1936 лирээр сольж байжээ. Үүнээс харахад Луижигийн өвлөсөн мөнгө 1.5 сая евротой тэнцэх байж.
Луижи Италийн төв банкинд хүсэлт гаргасан ч түүнд татгалзсан хариу өгсөн байна. Луижигийн өмгөөлөгчид үйлчлүүлэгчийнхээ мөнгийг еврогоор солих боломжийг хайж байгаа аж. Тэдний хэлж байгаагаар Луижи өөрт нь ийм их лир өвлөхийг мэдсэн цагаас хойш лирээ еврогоор солих 10 жилийн хугацаа эхлэх ёстой. “Надад ирэхийг нь мэдээгүй мөнгөө солих хүсэлт тавина гэж байхгүй. Аз болоход би боломжийн сайхан амьдралтай, энэ мөнгөнөөс гадна надад хангалттай их хөрөнгө өвлүүлсэн. Энэ бол зарчмын асуудал юм. Өвөөгийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгийг зүгээр алдчихна гэхээр тоогүй. Энэ мөнгөний 70 хувийг авах боломж надад бий. Үүнийхээ нэг хэсгийг сайн үйлсийн аянд зарцуулна. Гэхдээ л ганц бие, хөгшин настай хүний мартамхай зан 3 тэрбум лирийн үнэд хүрэх ёсгүй.” Гэж Луижи ярьсан байна.
Эх сурвалж: ria.ru