Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын хэмжээнд 3043 хүн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн бөгөөд ялын дунд хорих ялаас бусад төрлийнхийг түлхүү хэрэглэсэн гэдгийг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ.
Тодруулбал, нэгдүгээр улирлын байдлаар 3043 хүн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн байна. Энэ нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулбал 1129 хүнээр буюу 59 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нэгдүгээр улирлын байдлаар 3043 хүн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн
Шүүхээс хорих ял оногдуулсан хүний тоо 38.1 хувиар буурсан бол торгох ял оногдуулсан хүний тоо 22.1 дахин, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хүний тоо 2.1 дахин тус тус өссөн байна.
Түүнчлэн шүүхээс 2018 оны 1 дүгээр улиралд нийтэд тустай ажил хийлгэх ялаар 452 хүнийг шийтгэсэн бол өмнөх оны мөн үед албадан ажил хийлгэх ялыг 107 хүнд оногдуулж байсан байна.
Ял шийтгүүлсэн хүмүүсийн 12.8 хувь буюу 390 нь эмэгтэй, 4.9 хувь буюу 148 нь өсвөр насны хүн байна.
Шүүхээс оногдуулсан ялын төрлөөр авч үзвэл
- хорих ялаар 931 хүн,
- торгох ялаар 1590 хүн,
- нийтэд тустай ажил хийлгэх ялаар 452 хүн тус тус ял шийтгүүлж,
- хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 72 хүнд,
- эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 1 хүнд тус тус хэрэглэжээ.
Мөн 392 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 74 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.